“Төрөөс мэдээлэл, харилцаа холбооны хөгжлийн талаар баримтлах бодлого батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн барилаа

2015 оны 12 сарын 17

Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболдод өнөөдөр /2015.12.17/ Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт “Төрөөс мэдээлэл, харилцаа холбооны хөгжлийн талаар баримтлах бодлого батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн барилаа.

Мэдээлэл технологи, шуудан харилцаа холбооны салбарт 2000 оноос хойш олон тооны төлөвлөгөө, хөтөлбөр, арга хэмжээг хэрэгжүүлж ирсэн. Эдгээр нь үзэл баримтлалдаа дэвшүүлсэн зорилтуудаа биелүүлсэн бөгөөд дэлхий даяар хурдацтай хөгжиж байгаа тус салбарт төрөөс баримтлах бодлогыг цаашид шинэ шатанд тодорхойлох шаардлага зүй ёсоор тулгарсан болохыг Улсын Их Хурлын даргад танилцуулав.

Тиймээс Монгол Улсын хөгжлийн үзэл баримтлалд суурилсан, салбар хоорондын хөгжлийн бодлогын зорилго, зорилт, хэрэгжүүлэх арга замыг дунд хугацаанд тодорхойлсон “Төрөөс мэдээлэл, харилцаа холбооны хөгжлийн талаар баримтлах бодлого батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг боловсруулсан байна.

ЭХ СУРВАЛЖ: УЛСЫН ИХ ХУРЛЫН ТАМГЫН ГАЗРЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна