76 гишүүнээс 9 нь ирэв

2015 оны 12 сарын 17

УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдааныг 14.00 цагт зарласан боловч одоо хэр нь ирц бүрдэхгүй байна. Үндсэндээ хуралдаан эхлэх хугацаа 1 цагаар бүтэн хоцроод байгаа ч одоогоор чуулганы танхимд УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар, Ш.Түвдэндорж, УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа, Ц.Баярсайхан, Р.Гончигдорж, Д.Зоригт, Ц.Дашдорж, Л.Эрдэнэчимэг нар ирсэн байгаа юм. Тодруулбал, УИХ-ын 76 гишүүнээс УИХ-ын дарга З.Энхболдыг оруулаад 9 гишүүн л танхимд цугласан нь хариуцлагагүй явдал болж хувираад байна.

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр үдээс өмнө ээлжит бусаар хуралдаад шинэ он гарахаас урьтаж УИХ Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах ёстой гэсэн байр сууриа бататгасан шийдвэр гаргасан. Үүнийгээ чуулганы үдээс өмнөх хуралдаанаар илэрхийлсэн. Одоогоор тус бүлгээс хоёр гишүүн ирсэн байгаа бол УИХ дахь МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслийн бүлгээс нэг ч гишүүн ирээгүй, ИЗНН-аас мөн төлөөлөлгүй, бие даагч гишүүд ч бас ирээгүй байна.

Г.ДАРЬ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна