Их хэмжээний шатахуун ачсан хөлөг живжээ

2015 оны 12 сарын 17

 

Сингапурын хоолойд өнөө өглөө /XII.16/ 560 метр тонн шатахуун ачсан хөлөг өөр нэг тээврийн усан онгоцтой мөргөлдөн живжээ. Антигуа ба Барбуда улсын “Thorco Cloud” нэртэй шатахуун тээвэрлэх усан онгоц Батам арлаас баруун хойд зүгт живсэн байна. Нөгөө усан онгоц нь химийн бодис тээвэрлэх зориулалттай аж.

 

Одоогоор живсэн хөлгөөс шатахуун асгарсан эсэх нь тодорхойгүй байна. Сингапурын тэнгисийн эргүүлийн аврагчид живсэн хөлгийн багийн 12 гишүүнээс зургааг нь аварч гаргажээ. Аврах ажиллагаа үргэлжилж байгаа аж.

 

105 км урт, 16 км өргөн Сингапурын хоолой нь дэлхийн хамгийн хөл хөдөлгөөнтэй усан тээврийн зам юм.

 

Б.АНХТУЯА

 

ЭХ СУРВАЛЖ: REUTERS

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна