Чуулганы үдээс хойшхи хуралдаан эхэллээ

Хуучирсан мэдээ: 2015.12.17-нд нийтлэгдсэн

Чуулганы үдээс хойшхи хуралдаан эхэллээ

УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаан ирц бүрдэхийг хүлээж 1 цаг гаруй хүлээсний эцэст 15.30 цагийн орчимд хүчлэн эхлүүллээ.

Хуралдаан эхлэхийн өмнө УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга Д.Хаянхярваа хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд завсарлагын хугацааг 3 хоног сунгах хүсэлтийг УИХ-ын даргад тавьсан ч боломжгүй гэсэн хариулт өгсөн юм. Үүний дараа хэлэлцэх асуудалдаа орж, УИХ-ын гишүүн С.Оюуны өргөн мэдүүлсэн Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. Энэ нь сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлэхтэй холбоотой, татварын хөнгөлөлт эдлүүлэх боломжийг зохицуулсан төсөл юм.

Уг хуулийн төсөлтэй холбогдуулан зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураалган, дуусгаснаар төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ.

Үүний дараа Ард нийтийн санал асуулгын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж эхлээд байна.

Г.ДАРЬ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж