Жолоодох эрх сэргээх шалгалтыг цахимаар авна

Хуучирсан мэдээ: 2015.12.17-нд нийтлэгдсэн

Жолоодох эрх сэргээх шалгалтыг цахимаар авна

Жолоодох эрх сэргээх шалгалтыг олон улсын жишгээр цахимаар авч эхэллээ. Ингэснээр хариу хурдан гарахаас гадна  илүү нээлттэй, ил тод, шударга байх нөхцөл бүрдсэн гэж Цагдаагийн ерөнхий газрын /ЦЕГ/ Лицензийн төв үзсэн байна.   Тус системийг өнгөрсөн аравдугаар сард цагдаагийн байгууллагад цагдаа жолоочийн орон тооны сонгон шалгаруулалтад орсон 55 иргэнээс замын хөдөлгөөний хууль, дүрмийн шалгалтыг цахимаар авч, туршихад алдаагүй хэвийн ажиллажээ. “Тэгш зам” төслийн хүрээнд ЦЕГ-ын Лицензийн төвийн сургалтын танхимыг тохижуулж, замын хөдөлгөөний дүрмийн шалгалтыг цахим хэлбэрээр авах нөхцөлийг бүрдүүлжээ. Одоогийн шалгалтын системд тестээр шалгалт авах аргыг ашигладаг бөгөөд энэ нь түлхүүр үг ашиглан гараар засах ажиллагаа хүндрэлтэй, шалгуулагчид ил тод биш, шалгуулагч хариултыг бусдаас хуулах, бусдад найдах сэтгэлгээг бий болгох муу тал үүсэх сөрөг нөлөөтэй байсан аж.

Д.ЖАГАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж