Сэжигтэнд эсэргүүцэл үзүүлэх боломж олгоогүй

2015 оны 12 сарын 17

Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт хамтран амьдрагч эмэгтэйгээ хөнөөж, машиныхаа тээшинд хийж явсан хэрэг өчигдөр шөнө гарсан билээ. Энэ хэргийг цагдаагийн байгууллагынхан 02:00 цагийн үед илрүүлжээ. Тухайн үед Чингэлтэй дүүрэгт дэслэгч Г.Батсайхан, ахлах ахлагч Н.Доржгочоо нар үүрэг гүйцэтгэж байжээ.

Эргүүл хийж байсан Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтсийн дэслэгч Г.Батсайхан “Тухайн үед сэжигтэй тээврийн хэрэгсэлд шалгалт хийсэн. Тэгэхэд хүний цогцос олдсон. Хамгаалалтыг сайн хийсэн болохоор сэжигтэн этгээдэд ямар нэг эсэргүүцэл үзүүлэх боломж олгоогүй” гэв. Одоогоор энэ хэргийг Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байгаа юм.

Хэргийг Чингэлтэй дүүргийн оршин суугч 30 настай Э гэх залуу хийсэн хэмээн мэдээлсэн. Э гэгч хамтран амьдрагч 29 настай А-г хоёр удаа хутгалж амийг нь хохироож, цогцсыг нь ийнхүү хээр аваачиж хаях гээд явж байгаад баригдсан байгаа юм. Сэжигтэн этгээд Э нь энэ сарын 12-нд хохирогчийг хороосон гэдгээ мэдүүлжээ.

Дашрамд дуулгахад, цагдаагийн байгууллагад ирдэг дуудлага мэдээллийн 30 хувийг гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой асуудал эзэлдэг байна. Эдгээр гэр бүлийн хүчирхийллийн 40 гаруй хувь нь архидан согтуурсан үедээ хийсэн байдаг аж.

Б.ЗАЯА

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна