Г.Баярсайхан сайд Хөдөлмөрийн үндэсний чуулганд илтгэл тавилаа

2015 оны 12 сарын 11

 

“Хөдөлмөр-хөгжлийн үндэс” хөдөлмөрийн үндэсний чуулган “Шангрила” зочид буудалд эхэллээ. Хөдөлмөр нийгмийн зөвшлийн гурван талт 2015-2016 оны улсын хэлэлцээр, Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний 2015 оны төлөвлөгөөнд заасны дагуу Хөдөлмөрийн яам, Монголын Ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо, Олон улсын хөдөлмөрийн байгууллага хамтран зохион байгуулж буй уг чуулганд УИХ, Засгийн газрын гишүүн, төр хувийн хэвшлийн аж ахуйн нэгж байгууллага, мэргэжлийн холбоод, иргэний нийгмийн байгууллага, орон нутгийн төр, ажил олгогч, ажилтны байгууллага, Эрдэмтэн судлаачдын төлөөлөл бүхий 400 гаруй төлөөлөгч оролцож буй юм.

 

 

Үндэсний чуулганыэхний илтгэлийг Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан тавилаа. Тэрбээр хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх талаар төрөөс баримталж буй бодлого, хөдөлмөрийн салбарын хууль эрх зүйн орчны шинэчлэл, хөдөлмөрийн зах зээлийн өнөөгийн байдаг зэргийг танилцуулж, ажлын байрыг нэмэгдүүлж, хүмүүсийг ажилтай орлогото байлгахын төлөө Хөдөлмөрийн яамнаас авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар тодорхой мэдээлэл өгсөжн. Мөн эдийн засгийн хүндрэлтэй үед хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлж, ажлын байрыг бий болгох зорилгоор хийж буй ажилд тулгарч байгаа бэрхшээл, түүнийг даван гарах арга замын талаар ч илтгэлдээ тодорхой дурдсан.

 

 

Сайдын илтгэлийн дараа ажил олгогч, ажилтны төлөөллийн байгууллага болон Олон улсын хөдөлмөрийн байгууллагын төлөөлөл хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх тал дээр өөрсдийн байр суурийг илэрхийлж, хөдөлмөрийн салбарт тулгамдаж буй асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаарх илэн далангүй ярилцаж байна.

 

 

Үндэсний чуулган нэгдсэн хуралдаанаас гадна “Тогтвортой хөгжил-хөдөлмөр эрхлэлт”, “Хөдөлмөрийн зах зээлийн эрэлтэд нийцсэн мэргэжлийн боловсрол сургалт”, “Хөдөлмөрийн эрх зүйн орчны шинэчлэл”, “Хамтын ажиллагаа-нийгмийн түншлэл” сэдвээр салбар хуралдаанууд болох юм.

 

 

 

ЭХ СУРВАЛЖ: WWW.MOL.GOV.MN