Ерөнхий сайд Хван Гё Ан буцлаа

2015 оны 12 сарын 17

Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн урилгаар Монгол Улсад албан ёсны айлчлал хийсэн Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхий сайд Хван Гё Ан өнөөдөр эх орондоо буцлаа.

Тэрээр манай улсад арванхоёрдугаар сарын 15-17-нд албан ёсоор айлчилж, Ерөнхий сайд Ч.Сайханбилэгтэй албан ёсны хэлэлцээ хийж, Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга З.Энхболд нарт тус тус бараалхсан юм. БНСУ-ын Ерөнхий сайд Хван Гё Ан-ыг Монгол Улсын Зам, тээврийн сайд М.Зоригт тэргүүтэй албаны хүмүүс үдэн гаргааж өгсөн байна.

Д.ЦЭЦ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна