Дүнжингаравт төрийн үйлчилгээг төвлөрүүлнэ

Хуучирсан мэдээ: 2015.12.17-нд нийтлэгдсэн

Дүнжингаравт төрийн үйлчилгээг төвлөрүүлнэ

Төрийн 200 гаруй үйлчилгээг төвлөрүүлэх “Төрийн үйлчилгээний нэгдсэн төв” байгуулахаар нийслэлчүүд ажиллаж байна. Тус төвийг нийслэлийн гурван цэгт төвлөрүүлэх бөгөөд эхний ээлжинд Дүнжингарав худалдааны төвд байгуулахаар болжээ. Энд Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөө, Авто зам, Өмчийн харилцааны газар зэрэг нийслэлээс иргэдэд үйлчилгээ үзүүлдэг нутгийн захиргааны байгууллагууд, Улаанбаатар Дулааны шугам сүлжээ, Цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн 200 гаруй төрийн албан хаагч ажиллах юм байна. Дүнжингаравт байрлах төв ирэх оны нэгдүгээр сард ашиглалтанд орох юм байна.

Т.НОМИН

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж