Бэлтгэлийн үеэр амиа алдсан хүүгийн дасгалжуулагч нарын хэргийг хэрэгсэхгүй болгожээ

Хуучирсан мэдээ: 2015.12.17-нд нийтлэгдсэн

Бэлтгэлийн үеэр амиа алдсан хүүгийн дасгалжуулагч нарын хэргийг хэрэгсэхгүй болгожээ

Дундговь аймгийн Сайнцагаан сумын төвд өнгөрсөн гуравдугаар сарын 06-ны өдөр жудо бөхийн өсвөр үеийн аймгийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор бэлтгэл хийж байсан тус аймгийн Эрдэнэдалай сумын Ерөнхий боловсролын сургуулийн зургадугаар ангийн сурагч Г нь жингээ хасахаар 10 кг жинтэй матрасан дор орж, гурван хүүхдээр дээрээсээ даруулж хэвтсэний улмаас ухаан алдаж нар барсан харамсалтай хэрэг гарсан.

Хэргийг аймгийн прокурорын газраас хянаад, матрас дээрээс дарсан 15 настай Ө, П нарыг эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрээгүй үндэслэлээр үйлдэл холбогдлыг нь хэрэгсэхгүй болгожээ. Харин дасгалжуулагч багш  нарт яллах дүгнэлт үйлдэж, харьяаллын дагуу Дундговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шилжүүлсэн байна.

Шүүхээс хэргийг хянаад дасгалжуулагч М-ийг албан үүрэгтээ хайнга хандаж бусдад хүнд хор уршиг учруулсан, М-ыг бусдыг болгоомжгүй алсан гэмт буруутайд тус тус тооцож, Өршөөл үзүүлэх тухай хуулинд хамруулж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

С.САРУУЛ

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж