“Гэтэж буй бар, мярааж буй луу” үргэлжилнэ

2015 оны 12 сарын 18

“Гэтэж буй бар, мярааж буй луу” хэмээх дорнын тулааны урлагийн чадварыг харуулсан киног олон хүн мэдэх байх. Холливуудад бүтээгдэж Чой Ен Фат, Мишель Йёо, Зиюу Цианг нарын хятад гаралтай одууд тоглосон энэ киноны үргэлжлэлийг хиж байгаа юм. “Гэтэж буй бар, мярааж буй луу: Хувь заяаны илд” нэртэйгээр гарах киноны нээлтийг Хятадын Хаврын баяраар буюу ирэх оны хоёрдугаар сарыэ 8-нд Бээжинд хийхээр төлөвлөж байна.

“Гэтэж буй бар, мярааж буй луу” кино нь 2000 онд Оскарын дөрвөн номинацад өрсөлдөж тэргүүлж байсан юм.

Өмнөх кино хятад хэл дээр хийгдсэн бол энэ кино англи хэл дээр хийгджээ.

А.ШАРАВ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна