“Олон улсын тэмцээнд оролцож туршлага хуримтлуулах нь чухал”

2015 оны 12 сарын 18

Монголын хөлбөмбөгийн холбооноос энэ жил анх удаагаа шилдгүүдэд олгодог “Алтан бөмбөг” шагнал бий болгосон. Цаашид уламжлан болон зохион байгуулагдах энэхүү шагналын шилдэг эмэгтэй тамирчнаар “Хад” клубын Б.Намуун тодорсон юм. Ингээд түүнтэй ярилцсанаа хүргэж байна.

-Юуны өмнө “Алтан бөмбөг” наадмын анхны эмэгтэй шилдэг тамирчны шагналыг хүртсэнд баяр хүргэе. Сэтгэгдлээ хуваалцахгүй юу?

-Баярлалаа. Юуны өмнө энэхүү нэр хүндтэй шагналыг бий болгож, зохион байгуулсан Монголын хөлбөмбөгийнхолбоонд талархаж байна. Шилдгийн шилдгүүдтэй өрсөлдөж, шагналын эзэн болсондоо туйлын их баяртай байна. Нэр дуудах тэр агшин хүртэл нэг л эвгүй байлаа. Энэ шагнал намайг улам сайн тоглоорой гэсэн урам өгсөн. Бас бусад нэр дэвшсэн тоглогчдод ч гэсэн урам өглөө. Шагнал авахаас илүүтэй энэ шагналд нэр дэвшинэ гэдэг бол хэцүү шүү дээ. Тиймээс анх удаа олгож байгаа шагналын анхдагч болно гэдэг бол нэр төрийн хэрэг байлаа. Үнэхээр их баярлаад барахгүй байна. Цаашид их хичээж амжилтаа ахиулах үлдлээ.

-Таны хувьд энэ жил ямар томоохон амжилтыг гаргасан бэ?

-2015 оны хувьд миний хувьд үнэхээр амжилтын жил байлаа. Одоо ч тэмцээн, уралдаан дуусаагүй л байна. Монголын хөлбөмбөгийн холбооноос энэ онд анх удаа эмэгтэйчүүдийн лигийн тоглолтыг зохион байгуулсан. Энэ тэмцээнд нийт найман баг тойргийн журмаар өрсөлдсөн. Орон нутгаас Дархан-Уул аймаг, Өвөрхангай аймгийн хүчтэй баг оролцсон. Анхны лигийн тоглолт гэдэг утгаараа бүх л тоглолт, амжилтууд шинэ байлаа. Тиймээс ийм түүхэн тоглолтод оролцож, багаараа түрүүлсэн нь ХАД багийн хувьд онцлох байсан юм. Би хагас хамгаалагчийн үүрэгт тоглож, шилдгээр шалгарсан. Тиймээс “Алтан бөмбөг” хэмээх энэхүү нэр хүндтэй шагналыг лигийн тоглолтын амжилтыг минь үнэлж, тодруулсан байх. Миний төлөө саналаа өгсөн дасгалжуулагч, сэтгүүлч гээд та бүхэнд баярлаж байна. Би 2009 оноос хойш “Хад” клубт тоглож байна. Тэгэхээр энэ шагнал маань манай баг хамт олны шагнал юм.

Манай эрэгтэй баг маань төдийлөн өндөр амжилт гаргаж чадаагүй байгаа. Гэхдээ дотоодын олон тэмцээн зохион байгуулагдаж, олон улсын тэмцээнийг ч эх орондоо аваад эхэллээ. Эмэгтэй тоглогчид тоглоод ирэхээр гайхах хүмүүс байдаг. Гэхдээ бид талбай дээр томоохон өрсөлдөөнийг гаргаж, эмэгтэй хүн хөлбөмбөгтоглож чаддаг гэдгийг харуулж байна. Өнөөдөр эмэгтэй хөлбөмбөгчдийндунд УАШТ-ээс гадна лигийн тэмцээн зохиогдоод эхэллээ. Бидний амжилт жилээс жилд ахиж байна. Ийм байхад бид Ази тивдээ хүчтэй өрсөлдөгч болж чадна гэдэгтээ эргэлзэхгүй байна. Бага ч гэсэн олон улсын тэмцээнд оролцож байх нь бидний хувьд чухал юм.

-Яагаад хөлбөмбөгийн спортоор хичээллэх болсон бэ?

-Надад энэ спортоор хичээллэхэд 2002 оны хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн нөлөөлсөн. Тэр жил би ДАШТ-ий тоглолтуудыг телевизээр үзсэнээс хойш хөлбөмбөгийг сонирхох болсон. Тэгээд 2006 оноос тоглож эхэлсэн. Ер нь олимпийн наадам, дэлхийн аварга гээд томоохон тэмцээнийг үзэж, хүүхдүүд сонирхдог зүйл өөрчлөх эсвэл зарим нь олдог шүү дээ. Надад одоогоос 13 жилийн өмнөх тэр л тэмцээн нөлөөлсөн юм.

-Танай гэр бүлд спортын хүн байдаг уу? Хөлбөмбөг хөөгөөд явах охиноо аав, ээж нь юу гэдэг бол?

-Манай гэр бүлд спортоор хичээллэдэг хүн байхгүй. Аав, ээж маань багш, геологич мэргэжилтэй. Намайг гэнэт бөмбөг хөөгөөд эхлэхээр гайхсан шүү. Тэдний хувьд охин нь спортын хүн болно гэж төсөөлөөгүй байх. Анхандаа хориглодог байсан. Сүүлдээ амжилт гаргаад ирэхээр больсон доо.

-Талбайд тоглож байх үед эсэргүүцэх санал гардаг болов уу?

-Үнэндээ зарим үед тийм зүйл ажиглагддаг. Гэхдээ өнөөдөр дэлхийн нийтээрээ эмэгтэй хөлбөмбөгчид олноор төрж байна. Дэлхий, тивийн хэмжээний томоохон тэмцээн болж байна. Манай эрэгтэй баг маань төдийлөн өндөр амжилт гаргаж чадаагүй байгаа. Гэхдээ дотоодын олон тэмцээн зохион байгуулагдаж, олон улсын тэмцээнийг ч эх орондоо аваад эхэллээ. Эмэгтэй тоглогчид тоглоод ирэхээр гайхах хүмүүс байдаг. Гэхдээ бид талбай дээр томоохон өрсөлдөөнийг гаргаж, эмэгтэй хүн хөлбөмбөгтоглож чаддаг гэдгийг харуулж байна. Өнөөдөр эмэгтэй хөлбөмбөгчдийндунд УАШТ-ээс гадна лигийн тэмцээн зохиогдоод эхэллээ. Бидний амжилт жилээс жилд ахиж байна. Ийм байхад бид Ази тивдээ хүчтэй өрсөлдөгч болж чадна гэдэгтээ эргэлзэхгүй байна. Бага ч гэсэн олон улсын тэмцээнд оролцож байх нь бидний хувьд чухал юм.

-Азийн бүсгүйчүүд хөлбөмбөгөөр өндөр амжилтыг гаргаж байна. Таны хувьд манай эмэгтэй баг тивдээ өрсөлдөх боломж хэр байна вэ?

-Өнгөрөгч есдүгээр сард Малайз улсад футзалын эмэгтэйчүүдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн болсон. Энэ тэмцээнд Ираны бүсгүйчүүд түрүүлж, Япон, Тайландын багууд мөнгө, хүрэл медаль хүртсэн. Тэмцээнийг телевизээр үзэж байхад хүчтэй багууд маш олон байсан нь харагдсан. Ялангуяа финалд шалгарсан Иран, Японы тамирчид бол үнэхээр арвин туршлагатай юм билээ. Гэхдээ бид яагаад тэдэнтэй өрсөлдөж болохгүй юм бэ гэдэг асуулт өөрийн эрхгүй бууж байлаа. Манайд маш сайн тоглогчид олон бий. Тэднийг нэгтгээд олон улсын тэмцээнд оролцуулаад ирэх юм бол амжилт гаргана гэдэгт итгэлтэй байна. Бидний хувьд ч гэсэн туршлага болно шүү дээ.

-Танай багийн хувьд хамгийн мартагдашгүй бас хариуцлагатай тоглолт хэзээ болсон бэ?

-Энэ жил анх удаа лигийн тоглолт боллоо. Олон баг оролцсоноос орон нутгаас ирсэн Дархан-Уул, Өвөрхангай аймгийн багууд хүчтэй байлаа. Лигийн хоёр дахь тоглолт санаанаас ер гардаггүй юм. Манай баг Өвөрхангай аймгийн багтай хоёр дахь тоглолтоо хийсэн. Энэ тоглолтод бид өрсөлдөгчөө 2:1-ээр хожиход би их үүрэг гүйцэтгэсэн. Нөгөө багийн тоглолтыг сайн мэдэхгүй байсан болохоор бидэнд сандрах зүйл их байлаа. Гэхдээ эндээс хожил авч цаашид боломж байгаа юм байна гэдгээ мэдэрсэн. Ингээд л бид энэ жил анхдугаар лигт нэг ч хожигдолгүй түрүүлж, цом өргөсөн. Манай баг энэ үеэр эсрэг багийн хаалганд 22 гоолыг оруулж, хоёр гоол алдсан байдаг. Мөн нэг тоглолтод дунджаар гурван гоолыг оруулсан гэсэн статистик тоо гарсан. Багийн хаалгач, хамгаалагч, хагас хамгаалагч гээд бүгд л үүргээ сайн биелүүлсэн.

-Ямар мэргэжилтэй билээ. Цаашид хөлбөмбөгтөө илүү анхаарлаа хандуулах уу?

-Би энэ жил 24 настай. Геологийн инженер мэргэжилтэй. Мэргэжлээрээ ажиллаж байгаад хэсэг зуур хөлбөмбөгтөөанхаарлаа хандуулаад явж байна. Өөрөө энэ спортод зориглож орсон болохоор тоглосоор явна. Мэдээж тодорхой хэмжээнд багаараа амжилт гаргаад эхэллээ. Магадгүй бидэнд боломж гарвал олон улсын тэмцээнд оролцож, эх орныхоо нэрийг гаргахсангэсэн хүсэл мөрөөдөл бий. Тийм болохоор одоогоор хөлбөмбөгтөөцагаа гаргаад явж байна.

-Бэлтгэлийн тухайд?

-Долоо хоногт гурван удаа бэлтгэл хийдэг. Нэг удаа хийхдээ 2-3 цаг бэлтгэлтэй байдаг.

-Он дуусахад цөөхөн хоног үлдлээ. Гэтэл та бүхний хувьд бас нэгэн шийдвэрлэх тоглолт болж байна. Энэ удаагийн тэмцээнд хэрхэн амжилттай явна вэ?

-Тиймээ үнэхээр бэлтгэл, тэмцээн гээд завгүй л явна. Монголын хөлбөмбөгийнхолбооноос футзалыншинэ улирлын хоёр дахь тэмцээнийг охид, эмэгтэйчүүдийн УАШТ-ээр хийж байна. Энэ тэмцээн 12 дугаар сарын 14-ний өдөр эхэлсэн. Тэмцээн таван насны ангилалаар(U-11, U-13, U-15, U-17, 18-аасдээш) болж байна. U-17 насанд өрсөлдөж байгаа “Хад” баг маань хэсэгтээ сайн тоглож байна. 18-аасдээш насанд зургаан баг хоёр хэсэгт хуваагдан тоглож байгаагаас бид “Зөгийнүүд”, “Эрчим” багуудтай “А” хэсэгт багтсан. Одоогоор эхний тоглолтод “Зөгийнүүд” багийг 4-2-оор хожоод байна. Тоглолт бүр дээр сайн тоглохыг хичээж байна. Тэмцээний дүн энэ сарын 20-ныөдөр гарна. Тиймээс таньдэргэн сайхан мэдээ дуулганаа.

Ч.БОЛОРЧУЛУУН

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна