Тимур Амур хоёрын үерхэл үргэлжилсээр

2015 оны 12 сарын 18

ОХУ-ын Приморийн дархан цаазат газрын Амур нэртэй бард идэш болгон өгсөн ямааг идэлгүй харин ч нөхөрлөж эхэлсэн талаарх мэдээлэл сүүлийн үед олны анхаарал татаад байна. Ямааг Тимур хэмээн нэрийдсэн бөгөөд өнгөрсөн арваннэгдүгээр сарын 26-нд Тимурыг Амурын байгаа газар тавьсан юм.

Приморийн дархан цаазат газрын захирал Дмитрий Мезенцевийн хэлсэнээр Амур бороо, цасны үеэр хоргоддог газраа хүртэл Тимурт тавьж өгсөн байна. Цас хаялах үед Амур нуувчиндаа орох гэсэн ч Тимур гүйж ирэн байрыг нь эзэлсэнд Амур зүгээр ч зай тавьж өгсөн гэжээ.

Захирлын хэлснээр Амурт хос болгон Москвагаас Уссури нэртэй эм барыг аравдугаар сард авчирч мөн ойд тавьсан ч шинэхэн “бэр” одоогоор шинэ газар дасан зохицохыг оролдож байгаа гэнэ.

Амур, Тимурын үерхэл арваннэгдүгээр сарын 26-наас хойш үргэлжилж байгаа ч амьтан судлаачдын үзэж байгаагаар Амур хэзээ нэгэн цагт Тимурыг идэх нь тодорхой гэнэ.

А.ШАРАВ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна