Шинэ оны шинэлэг Vacheron Constantin

2015 оны 12 сарын 18

Metiers d’Art цагийн цувралд дорнын тооллоор ирэх оны бэлгэдэл болсон хос бич гарч ирэв. Уламжлалын дагуу тэднийг цагаан ба ягаан алтаар бүтээсэн байв.

Ирж буй оны бэлгэдлийг цагийн нүүр хэсэгт  байрлуулсан бөгөөд өнгөрсөн намар Гонконгт зохион байгуулсан Watches & Wonders намрын үзэсгэлэн яармагын үеэр энэ цаг хүмүүсийн сэтгэлд нийцсэн. Гонконгийн үзэсгэлэнгээс хойш ирэх сард Женевт нээгдэх SIHH үзэсгэлэнгийн хооронд цөөн тооны ийм цагийг хийжээ.

Vacheron Constantin гар урлалын La Légende du Zodiaque Chinois цуврал цагийн зүүгүй бөгөөд тэдний оронд нь бичнүүдийг  нүүрэн хэсгийн голд байрлуулсан байгаа. Цаг тус бүрийг нь 12 хувиар хийн цагаан алт, ягаан алтаар чимэглэсэн байна.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна