SUPERUHDTV телевизор бол LG Electronics-ын мянган талстаас ялгарах өнгийн солонго юм!

2015 оны 12 сарын 18

Телевизийн техникийн томоохон үйлдвэрлэгчид шинэлэг бараа бүтээгдэхүүнүүдээ өргөн олон нийтэд жил бүр сурталчлан танилцуулдаг билээ. Төгөлдөржин сайжирсан жижиг эд анги, туйлын нимгэн дэлгэц, нэн баялаг өнгө, хар цагааны дээд зэргийн ялгарал болон өргөн цар хүрээтэй гүн гүнзгий дуу авиа зэрэгорчин үеийн технологиуд нь үй олон шинэ боломжийг нээж өгч байна. LG компани нь квантын цэгийн технологийн үндсэн дээр бүтээгдсэн 55UF950V телевизорийн SUPER UHD загварыг танилцуулж байна.

Мянга мянган жилийн турш өдөр тутмын амьдралдаа хүмүүс  төрөл бүрийн өнгөний хослолтой нүүр тулж ирсэн бөгөөд тэдгээр өнгө будгийг телевизорийн тусламжтайгаар чанарын дээд түвшинд танилцуулах нь ихээхэн ач холбогдолтой болох нь маргаангүй. LG-гийн нэн шинэ телевизорүүдийг үйлдвэрлэн гаргагчид нь өнгө будгийн чухлыг ухаарч мэдрэхийн хэрээр 55UF950V телевизорийн  SUPER UHD загварын өнгийг яг бодитой дамжуулах чадварыг 30 гаруй хувиар нэмэгдүүлэн квантын цэгийн технологид дээд зэргийн анхаарлаа хандуулжээ.

Зузаан нь ердөө л атомын 20 орчим үе давхаргыг бүрдүүлдэг 2-оос 10 хүртэлх нанометрийн хэмжээтэй өчүүхэн жижиг талстууд нь өөр өөрийн хэмжээнээс хамааран тодорхой өнгө цацруулдаг. Тийнхүү тусгайлсан, гэрэл цацруулагч наноэлемент бүхий нэмэлт давхарга буюу хальсыг зохион бүтээсэн нь өнгө дамжуулалтыг сайжруулах, хар цагааны ялгарлыг гүнзгийрүүлэх, телевизорийн арын самбарын /панелийнх/ эрчим хүчний хэрэглээг бууруулах боломж олгож байгаа юм. LG компани нь гагцхүү байгаль орчинд ээлтэй бүтээгдэхүүн үйлдвэрлэх зарчмыг мөрдлөг болгодгийн хувьд шинэ бараа бүтээгдэхүүн гаргахдаа бусад үйлдвэрлэгчдээс ялгаатай нь, квантын цэгүүдийн гол дутагдал болох хүрээлэгч орчныг бохирдуулагч кадмийг ашиглахаа больсон юм. Квантын цэгүүдийн шинэ бүтцэд сульфит, цайр орсон байна. Ийм шинэлэг технологи ашигласан нь ердөө 8,5-хан мм зузаантай телевизор үйлдвэрлэн гаргах боломж олгожээ.

NanoSpectrum технологийн ачаар дээд зэргийн чанартай дүрс болон хурц тод өнгөний бахадмаар олон янзын нийлэмж зохирлыг гарган авах боломж бүрдсэн байна. ColorPrime технологи нь график боловсруулалтыг хариуцаж, дүрс хувиргагч гурван алгоритмыг, тухайлбал, анхдагч мэдээллийн задлан шинжилгээ, сүүдрийн шинжилгээ болон хийсвэр хэтийн төлөвийг ашиглан дүрсийг улам  хурц, ялгац сайтай болгож, түүний тодрол болон хар цагааны ялгарлыг нэмэгдүүлдэг байна. Full HD-гээс 4 дахин ихэсгэсэн тоон дүрсний ирээдүй болох 4К нягтрал нь өө сэвгүй сайхан дүрс болон ер бусын тод нарийвчлалыг хангагч бахадмаар үзүүүлэлт буюу 8,3 сая пиксельтэй. Бусад телевизорээс давуу сайн 4К нягтралтай дүрс нь уг телевизорийн нимгэхэн бүтээцийн дотор багтаж чаджээ.

LG-гийн телевизорүүд нь дуу авианы технологид тэргүүлэн манлайлагч Harman/Kardon компанитай түншилж боловсруулсан өргөн цар хүрээ бүхий дуугаралтын ULTRA SurroundSystem хэмээх олон сувагт гайхамшигтай системээр тоноглогдсон юм. Өсгөгчүүд нь дуу авиаг хэд хэдэн сувгаар шууд хуваарилахдаа өргөн цар хүрээтэй 3D дуугаралтыг бий болгодог байна. 60 ваттын хүчин чадалтай суулгасан аудиосистем нь дуу авиаг шинэ түвшинд гаргах боломж олгодог аж. 140 см диагональ болон QuantumDotквантын гэрэлтүүлэг бүхий 55 инчийн шинэ, шилдэг 4К телевизор нь мөн дуу авианы дээд зэргийн цэвэр, тунгалаг гаралт, нарийн ширийн тохиргоог хангагч суулгасан AuditoriumStand тавцангаар /подставка/тоноглогдсон юм.          

WebOS2.0 суурь нь телевизорийг улам тав тухтай таашаан үзэхэд тусалдаг. Та үндсэн цэсээр баримжаалан “гэрийн” тусгай дэлгэц рүү заавал шилжилгүйгээр дурын хавсралт, телевизийн нэвтрүүлгүүд, VOD сервис буюу телевизорт холбосон төхөөрөмжүүдэд нэвтэрч болох юм. Бүх сервис болон зугаацуулах контент нь шууд үндсэн цэсэн дотроо байж байдаг. SmartShare үйлдэл нь контентуудыг өөрийн тань хүссэнээр үсгийн дараалал, он, сар, өдрөөр нь юм уу өөр бусад үзүүлэлтээр нь ялган дугаарлаж, жагсаалт хэлбэрээр цуглуулж байдаг байна.    

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна