“Челси” маргааш шинэ дасгалжуулагчтай талбайд гарна

2015 оны 12 сарын 18

Английн Лондон хотын “Челси” баг маргааш нутаг дээрээ “Сандерленд” багтай хийх тоглолтдоо шинэ ахлах дасгалжуулагч Гус Хиддинкийн удирдлага дор анх удаа талбайд гарна. Тус клубын удирдлага шинэ ахлах дасгалжуулагчтай байгуулах гэрээг тохиролцож чадсан байна, гэхдээ гэрээний нөхцлийн талаар ямар нэгэн мэдээлэл хийгээгүй байна.

Арван хоёрдугаар сарын 14-ны өдөр “Лестер Сити” багтай хийсэн тоглолтонд “Челси” “ээлжит ялагдлаа” хүлээж Премьер Лигт 16 дугаар байрнаас 20 байр руу ухарсан учир тус клубын удирдлагын тэсвэр барагдаж өмнөх ахлах дасгалжуулагч Жозе Моуриньюг халсан байна.

“Азтай галуу” хочтой, 69 настай голланд дасгалжуулагч Г.Хиддинк нь Голланд, БНСУ, Австри, ОХУ, Турк улсуудын шигшээ багийн дасгалжуулагчаар болон туркийн “Фенербахче”, испанийн “Валенси”, Мадрид хотын “Реал”, францийн “ПСВ” зэрэг клубүүдэд дасгалжуулагчаар ажиллаж байжээ.

Бэлтгэсэн Д.Өлгийсайхан

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна