“Челси” багаас Моруринью халагдсанд Кэмерон гунигтай байна

2015 оны 12 сарын 18

Дэвид Кэмерон хүүтэйгээ

Гэрэл зургийг: Eddie Keogh / Reuters

Лондон хотын хөлбөмбөгийн “Челси” клуб дасгалжуулагч Жозе Моуриньюг халж байгаа нь Их Британийн ерөнхий сайд Дэвид Кэмеронд харамсал төрүүлжээ.

“Хэн нэг нь ажилгүй болоход ерөнхий сайдад үргэлж гунигтай. Гэтэл статистикийн мэдээгээр Их Британид 740 мянган ажлын байр байна” хэмээн ерөнхий сайдын хэвлэлийн төлөөгч мэдээлэв.

Талууд харилцан тохиролцоонд хүрч Моуринью ажлаа өгч байгаа тухай “Челси” клуб Пүрэв гаригт мэдээлсэн байв. Одоо “Челси” Премьер лигийн тэмцээний жагсаалтад 16 тоглолтын дараа 15 оноотойгоор 16-р байрт байгаа юм. Өдгөө 54 настай Моуринью “Челси”-г 2004-2007 онд дасгалжуулж байгаад түр яван 2013 онд клубтээ эргэн иржээ. 2014-2015 оны тоглолтын улиралд Моуринью Челси багийг Английн аваргын тэмцээнд ялуулж, Лигийн цомын эзэн болгож чаджээ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна