Ливийн хоёр засгийн газар нэгдэхээр гэрээ байгуулав

2015 оны 12 сарын 18

Гэрэл зургийг: AbdeljalilBounhar / AP

 

Ливийн улс төрийн хоёр өрсөлдөгч төвийн төлөөлөгч нар Үндэсний эв нэгдлийн нэгдсэн засгийн газар байгуулах тухай гэрээнд гарын үсгээ зурлаа. Reuters мэдээлснээр, Марокко улсын Схират хотноо НҮБ-ын зуучлалын дор гарын үсэг зуржээ. “Өнөөдөр энд байхгүй хүмүүст бид хаалга үүдээ нээлттэй үлдээж байна” гэж НҮБ-ын элч МартинКоблер өгүүлэв. Гэрээнд гарын үсэг зурсан нь зөвхөн анхны алхам. Баримт бичигт Удирдах зөвлөл байгуулахыг уриалсан байгаа гэж тэр нэмэн хэлжээ.

 

Ливийн удирдагч Маумар Каддафийг засгаас зайлуулсаны дараа 2011 онд Ливид иргэний дайн эхэлсэн ба тэр цагаас хойш тус оронд хоёр Засгийн газар ажиллаж байна. Дэлхийн хамтын нийгэмлэг хүлээн зөвшөөрсөн ардчилсан Засгийн газар нь Тобрук хотод, исламчуудын засгийн газар нь Триполид ажиллаж байгаа юм.

 

Төлөвлөгөөд байгаа Удирдах зөвлөлд нь есөн хүн багтаж байгаа бөгөөд тэд Тобрукын төвийн төлөөлөгчдийн танхимын үндсэн дээр Засгийн газрыг байгуулах ёстой. Шинэ Засгийн газрын бүрэлдэхүүнийг ирэх нэгдүгээр сард зарлах юм.

 

Хоёр талын олон тооны зэвсэгт бүлэг уг гэрээг дэмжлээ. Хамгийн ээдрээтэй асуудал нь гэрээг хэрэгжүүлэх явдал юм.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна