Ганцхан сарын дотор 18.000 гаруй иргэд Голомт банкинд хуримтлалын данс нээлгэлээ

2015 оны 12 сарын 17

Сайн сайхныг санхүүжүүлэгч Голомт банкны хамт олон 2015 оны 11-р сараас Монгол орон даяар “ҮНДЭСНИЙ ХУРИМТЛАЛЫН ХӨТӨЛБӨР”-ийг хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд асар богино хугацаанд өндөр амжилтыг үзүүлж байна. Учир нь тус хөтөлбөр зарлагдсанаас хойшхи дөнгөж сар гаруйн хугацаанд нийт 18.000 гаруй иргэд хуримтлалын дансаа шинээр нээлгэсэн нь харилцагчдын зүгээс Голомт банкинд үзүүлж ирсэн хувирашгүй өндөр итгэлийн илэрхийлэл юм.

Голомт банкны хамт олон эрхэм харилцагчдынхаа хамтаар амжилт ялалтын түүхээ ямагт тунхаглаж ирсэн бөгөөд үүний үр дүнд Монгол хүн бүр хуримтлалтай, улс орон эдийн засгийн дархлаатай болж буй нь ийнхүү нотлогдож байна.

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна