Бээжингийн сургуулиуд дахин хаагдлаа

2015 оны 12 сарын 18

 

Хятадын нийслэл Бээжин хотноо энэ арванхоёрдугаар сар гарсаар агаарын бохирдлын хэмжээ хоёр дахь удаагаа аюултай түвшинд хүрээд байна. Хүний эрүүл мэндэд хортой нөхцөл байдал үүссэнээс Бээжин хотод өнөөдөр /XII.18/ сургууль, цэцэрлэгүүдийг дахин хаалаа. Мөн зарим үйлдвэрийг зогсоон, ил гал гаргахыг хориглон, автомашины дугаарын хязгаарлалт тогтоох зэргээр яаралтай арга хэмжээ авчээ. Бээжин хотын агаарын бохирдлын хэмжээ ирэх Мягмар гариг /XII.22/ хүртэл өндөр байхыг албаныхан анхааруулсан байна.

 

Өмнө нь арванхоёрдугаар сарын 7-нд Бээжингийн агаарын бохирдол дөрөвдүгээр зэрэгт хүрсэн нь энэ өвлийн анхных болсон юм. Тухайн үед Бээжингийн оршин суугчид агаарын бохирдлын хэмжээ хэдийнэ эрүүл мэндэд хортой түвшинд хүрсэн байхад албаныхан яаралтай арга хэмжээг хожимдож авсан хэмээн шүүмжилж байв. Хятадад агаарын бохирдлыг дөрвөн зэргээр үнэлэн хариу арга хэмжээг боловсруулсан байдаг.

 

Б.АНХТУЯА

ЭХ СУРВАЛЖ: REUTERS

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна