Хоёр сэжигтнээс Европын 150 паспорт хураажээ

2015 оны 12 сарын 18

 

Туркийн терроризмын эсрэг албаны цагдаа нар Истамбул хотын “Ататюрк” олон улсын нисэх буудлаас хоёр сэжигтнийг баривчилжээ. Турк болон Сирийн хоёр иргэнийг “Исламын улс” зэвсэгт бүлэглэлтэй холбоотой хэмээн сэжиглэн баривчилсан байна.

 

Сэжигтнүүд жижиг оврын пицца шарагч дотор 150 ширхэг Европын орнуудын паспорт нуун авч гарах гэж байсныг гаалийн цагдаа нар илрүүлжээ. “Dogan” агентлагт мэдээлснээр сэжигтнүүдийн авч явсан Европын орнуудын паспортууд хуурамч биш жинхэнэ байсан гэнэ. Түүнчлэн тэднээс хоёр ширхэг нууц камер, олон тооны мемори карт, утасны сим зэргийг илрүүлэн хураасан аж. Сэжигтнүүд Европын орныг зорин нисэхээр төлөвлөж байжээ.

 

Туркийн дотоод хэргийн сайд Эфкан Алагийн мэдээлснээр Сирийн зөрчил эхэлснээс хойш тус улсад 89 орны 2783 жихад сэжигтнийг баривчлан хорьж байгаа аж.

 

Б.АНХТУЯА

 

ЭХ СУРВАЛЖ: AGENCE FRANCE-PRESSE

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна