Э.Мөнхбилэг “Рио-2016”-гийн сайн дурын багт ажиллана

2015 оны 12 сарын 18

Ширээний теннисний олон улсын шүүгч Э.Мөнхбилэг “Рио-2016” олимпийн сайн дурынхны багт ажиллахаар болжээ. Тэрбээр “Сингапур-2010”, “Наньжин-2014” залуучуудын олимп болон “Казань-2013” Универсиадад шүүгчээр оролцсон бөгөөд 2014 оны залуучуудын олимпийн алтан медалийн төлөөх тоглолтыг шүүж байсан туршлагатай нэгэн.

Ч.БОЛ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна