“Арслан” клуб Бөхийн танхимтай болжээ

2015 оны 12 сарын 18

Чөлөөт бөхийн “Арслан” клуб нийслэлийн Баянгол дүүргийн нутаг дэвсгэр дээр, Гэсэр сүмийн баруун хойд талд Бөхийн танхимтай болж, нээлтээ хийлээ.

Тус клубыг үүсгэн санаачлагч, дасгалжуулагч Б.Баттулга олон жил сэтгэлдээ тээж явсан мөрөөдлөө биелүүлж шинэ дэвжээ, тренажёроор бүрэн тохижуулсан Бөхийн танхимтай болж бөхчүүдийнхээ бэлтгэл сургуулилтийг орчин үеийн түвшинд хийх бүрэн боломжтой болжээ.

Энэ Бөхийн танхим нь “Хасу-Мегаватт” компаниас байгуулсан “Эко спорт цогцолбор”-ын дараа хувийн хөрөнгө оруулалтаар босгосон хоёр дахь спортын барилга байгууламж гэдгээрээ монголын спортын түүхэнд тэмдэглүүштэй үйл явдал болжээ.

Бөхийн танхимын нээлтийн ажиллагаанд МЧБХ-ны ерөнхийлөгч Д.Дагвадорж, тэргүүн дэд ерөнхийлөгч, Гавьяат тамирчин Б.Болд, холбооны ерөнхий нарийн бичгийн дарга О.Баянмөнх, холбооны Хууль, ёс зүйн зөвлөлийн гишүүн, “Туушин” компанийн дэд захирал, ДБНХ-ны Хүндэт шүүгч, Гавьяат эдийн засагч Н.Дүгэрсүрэн, холбооны мэргэжлийн зөвлөх, Ардын багш, Гавьяат тамирчин Ч.Дамдиншарав, Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин З.Ойдов нар оролцжээ.

Д.Өлгийсайхан (МЧБХ)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна