Жинхэнэ хүсэл мөн үү биш үү гэдгийг шалгах

2015 оны 12 сарын 18

Түрүүчийн 7 хоногт би зорилго тавихаас өмнө  “Би юу хүсч байна вэ” гэдэг асуултыг асуугаад түүнийгээ маш тодорхой жагсааж бичих тухай оруулсан. Яагаад энэ асуултыг зорилго тавихаас өмнө асуух хэрэгтэй вэ тухай энд дарж үзээрэй.

Харин өнөөдрийнхөө бичлэг дээр би энэхүү жагсааж бичсэн хүсэл жинхэнэ хүсэл мөн үү, биш үү гэдгийг шалгах 5 шалгуур асуулт оруулж байна.

  1. Та үнэхээр үүнийг хүсч байна уу? Эсвэл зүгээр л танд таалагдсан учраас, сайхан сонсогдож байгаа учраас хүсч байна уу?

  2. Та үнэхээр үүнийг хүсч байна уу эсвэл өөр нэг хүн танаас хүсээд байна уу?(таны нөхөр таныг тэгээсэй гэж хүсч байна уу? Эсвэл эцэг эх чинь хүсээд байна уу эсвэл найз нөхөд чинь хүсээд байна уу?

  3. Та үнэхээр үүнийг хүсч байна уу эсвэл гадуур хүн бүр хийгээд байгаа болохоор хүсч байна уу эсвэл ТВ сонин сэтгүүл хаа сайгүй рекламдаад байгаа болохоор хүсээд байна уу?

  4. Таны энэ хүсч байгаа зүйл эерэг зүйл биз дээ? Байхгүйгээ бий болгох болохоос биш байгаагаа үгүй хийх юм биш биз?!

  5. Та өнөөдөр гэв гэнэт их мөнгөтэй болсон ч гэсэн энэ хүслээ биелүүлэхийг хүсч байна уу?

Та өөрөө 100% хүсч байгаа зүйлээ л жагсаалтандаа үлдээгээрэй. Энэ жагсаалт таны жинхэнэ зорилго юм шүү. Харин бусдыг нь хассан нь дээр, яагаад гэвэл та өөрөө 100% хүсээгүй тохиолдолд түүнийгээ бодит болгож чадахгүй.

ХҮС. ХИЙ. ХҮР.

ТАНЫ АМЖИЛТЫН ТӨЛӨӨ

©УКА ТӨМӨР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна