“Оддын дайн” гоёл чимэглэлд

2015 оны 12 сарын 18

Оддын дайны тухай туульсын долоо дахь цуврал гоёл чимэг үйлдвэрлэгчдийн шинэ сэдэв болоод байна. Дэлхийн гоёлын брендүүд уг кинонд зориулан шинэ гоёлуудыг бүтээснийг танилцуулъя.

Зүүлт Yoda, Malaika Raiss

Гэрэл зургийг: Malaika Raiss

Мастер Йода энэ кино туульсын сайн талын ганц баатар нь. Хүүхэлдэй шиг гадаад төрхөөрөө тэр эмэгтэйчүүд, хүүхдүүдэд их таалагддаг. Алтадсан мөнгөн зүүлт “Оддын дайн” кино шүтэн бишрэгч бүсгүйчүүдийн жинхэнэ гоёл гэмээр.

Зүүлт Touchstone, Tiffany & Co

Гэрэл зургийг: Tiffany & Co

Tiffany&Co компанид зориулсан цуглуулгадаа, дизайнер Эльза Перетти “Үхлийн од”-ыг бодолгүйгээр хар хаш, мөнгөөр Галактикийн эзэнт улсын сөнөөгч машиныг санагдуулах зүүлтийг бүтээв.

Бөгж Death Star, Malaika Raiss

Гэрэл зургийг: Malaika Raiss

Германы дизайнерууд мөнгө, алтны тоостой гоёлын “Үхлийн од” нэртэй бөгжийг бүтээв. Азаар энэ гоёл нь үхлийн туяа цацруулдаггүй, бас ч үгүй дэгжин харагдана.

Бугуйч Amulette de Cartier, Cartier

Гэрэл зургийг: Cartier

Amulette гэх Cartier-ийн уламжлалт стиль шингэсэн гоёлыг ягаан алт, очир эрдэнэ, хар манаар чимэглэн бүтээжээ.

Үзэг X-wing, S.T.Dupont

Гэрэл зургийг: S.T.Dupont

Бичгийн мөнгөн хэрэгслийн X-wing- үзгийг Streamline-R S.T.Dupont загварын суурин дээр бүтээсэн байна. Үзгийн эх биеийг элдэв зураасан угалзаар чимсэн нь түүнийг сансрын хөлөгтэй адил болгов.Үзгийн суурийг сансрын хөлгийн дүрс болгон палладийгаар хийсэн байна. Киноны гол баатар хэмээн өөрийгөө төсөөлдөг хүмүүст сайхан бэлэг юм даа.

Шигтгээтэй товч Midnight in Paris, Van Cleef & Arpels

Гэрэл зургийг: Van Cleef & Arpels

Хан Сологийн дресс-код нь сорочкин цамц, шигтгээтэй ханцуйн товч гэж үздэг хүмүүст тааруулсан энэ гоёлыг цагаан алт ба авантюрин гэх материалаар хийж, товчны толин дээр оддын ордын зургийг байрлуулжээ.

Үзэг-роллер Tie Fighter, S.T.Dupont

Гэрэл зургийг: S.T.Dupont

Роллерын эх биеийг Ceramium ACT материалаар бүрэн Харанхуйн хүчний талын дэмжигчдэд зориулжээ. Галактикийн эзэнт улсын сансрын хөлгийн хэлбэр бүхий зургаан өнцөгтийг, мөн үзэг, үзэгний толгой зэргийг гильоша техникээр угалзлан гар аргаар хийжээ. Үзгийн толгойн бүслүүрт Star Wars лого, зүүлтийн хавчаарт нь Галактикийн эзэнт улсын бэлгэдлийн дүрсийг байрлуулжээ.

Зүүлт С3PO, Justin Davis

Гэрэл зургийг: Justin Davis

Нэлээдгүй чалчаа робот-дроид С3PO-гийн хэлбэр бүхий зүүлтийг Жастин Дэвис гэдэг дархан бүтээв. Японд амьдардаг дархан роботын дүрс бүхийн зүүлтийн кулоныг мөнгөөр хийн 750 сорьцтой алтаар бүржээ. Палладийг баруун хөл бүсэлхий хавьд нь ашигласан байна.

Эзэнт улсын дайрагчийн дуулга хэлбэртэй гоёл.

Гэрэл зургийг: thinkgeek.com

Пааландсан мөнгөн гоёл нь эзэндээ кино туульсын ээлжит ангийг үзсэн өдрийн дурсамж болох ёстой гэж бүтээгч нь үзжээ.

Darth Vader бөгж, Justin Davis

Гэрэл зургийг: Justin Davis

Дарт Вейдарын дуулганы хэлбэр бүхий шигтгээтэй хүнд бөгжийг Жастин Дэвис харлуулсан мөнгөөр хийгээд хар очир эрдэнийн шигтгээгээр гоёжээ. Эрэгтэй, эмэгтэй ямар ч хүйсийн хүн зүүж болох гэнэ. Үйлдвэрлэгчийн сайт дээрх үнэ нь 10,5 мянган доллар байна.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна