Элвис Преслийн “Blue Christmas” дууг Лейтон Мистер дуулжээ

2015 оны 12 сарын 18

Зул сарын баярын өмнө Лейтон Мистер найз бүсгүй, дуучин бөгөөд дууг зохиогч Дана Уильямс, хөгжимчин Кристиан Каплан нарын хамт баярын гэгээлэг видео бичүүлжээ. Тэд уг бичлэгт Элвис Преслийн “Blue Christmas” зохиомжийг дуулжээ. Тэр гурав баярын чимэглэл, хөгжмийн зэмсгээр хүрээлэгдээд ил зуухны дэргэд сууцгаан уг дууг тайван тогтуун дуулцгаав.

Чи минь байхгүй гунигтай Зул сар намайг хүлээж байна. Чамайгаа дурсан би маш их гуниглах болно. Чамайг дэргэд минь байхгүй болохоор, ногоон гацуурын улаан чимэглэл ч өөрөөр харагдана. Намайг, гунигтай Зул сар хүлээлж байгаа нь тодорхой, энэ гунигаас би шаналан сууж байхад минь, Чиний минь цагаан Зул сард бүх зүйл чинь сайхан байна.... Намайг гунигтай, гунигтай Зул сар хүлээж байна.

Ийм “гунигтай” дууны сонголт хийсэн ч ирж буй зул сарын баяр Лейтоны хувьд амьдралд хамгийн жаргалтай болох бололтой. Учир нь, Лейтон түүний нөхөр америк жүжигчин Адам Броди нар эцэг, эх болсон ба эдгээр зул сарын амралтын өдрүүдийг охин Арла Дэйн хамт тэмдэглэх ажээ.

Гэрэл зургийн камераас хол байх дуртай Адам, Лейтон хоёр 2011 онд “Хайрын сүлбээ” киноны зураг авалт дээр танилцсан юм. Дараа нь тэд “Амьдралын түншүүд” инээдмийн уянгын драмын кинонд 2014 онд хамт тогложээ. Тэр жилийнхээ хоёрдугаар сард хайртай хосууд гэрлэн Хойд Калифорнийн далайн эрэгт хуримаа хийжээ. Тэд анхны хүүхдээ хүлээж байгаа мэдээ энэ жилийн тавдугаар сард гарсан байлаа.

Лейтон өөрийн дууны авьяасаа анх удаагаа 2009 онд харуулж, Америкийн Cobra Starship гэх альтернатив хамтлагтай цуг “Good Girls Go Bad” дууг дуулсан юм. Дараа нь тэр Dreams хамтлагийн “Fleetwood Mac” Lovefool хамтлагийн “The Cardigans” дууг оролцуулсан хэд хэдэн каверийг гаргажээ. Өнгөрсөн онд “Heartstrings” нэртэй анхны цомгоо нийтэд танилцуулжээ.

 

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна