Украин Их Британи, Францаас хий авна

2015 оны 12 сарын 18

 

Украины Pасгийн газар Их Британи болон Францын компаниас байгалийн хий авах болсноо өчигдөр /XII.17/ зарлалаа. Украин энэ сар болон ирэх нэгдүгээр сард Францын “Engie”, Их Британийн “Noble Clean Fuels” компаниас байгалийн хий авах гэнэ. Энэ хоёр компани Оросын “Газпром”-аас бага тарифыг санал болгосноор тендерт ялалт байгуулсан гэж Украины “Нафтогаз” мэдээлжээ. Түүнчлэн Украин Франц, Их Британийн компаниас байгалийн хий авах төлбөрөө Европын сэргээн босголт хөгжлийн банкны зээлээр төлөх гэнэ. Европын сэргээн босголт хөгжлийн банк Украинд 300 сая ам.долларын зээл олгожээ. Тус банкны мэдээлснээр хоёр компани Украин руу 49.2 сая ам.долларын өртөг бүхий байгалийн хийг Украинд нийлүүлэх аж.

 

ОХУ болон Украины хооронд байгалийн хийн үнэ, төлбөрийн өрийн маргаан гарч, өнгөрсөн хугацаанд хэд хэдэн удаа нийлүүлэлтээ зогсоож, дахин сэргээж байсан юм. Эцэст нь ОХУ Украиныг урьдчилсан төлбөрийн системд шилжүүлснээр Киев төлсөн мөнгөндөө тааруулан байгалийн хий худалдан авч байв. Гэвч Украин өнгөрсөн арваннэгдүгээр сарын 25-нд ОХУ-аас байгалийн хий худалдан авахаа зогсоосноо мэдэгджээ. ОХУ-аас Европ руу нийлүүлдэг байгалийн хийн 15 орчим хувь нь Украины газар нутгаар дамждаг юм.

 

Б.АНХТУЯА

ЭХ СУРВАЛЖ: AGENCE FRANCE-PRESSE

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна