Б.Мөнгөнтуяагийн бие мууджээ

2015 оны 12 сарын 18

Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн зөвлөхөөр ажиллаж байсан Л.Гансүхийн өмгөөлөгч цаг үеийн асуудлаар өнөөдөр хэвлэлийн хурал зарласан юм. Хуралд Л.Гансүхийн өмгөөлөгчөөс гадна “ЭмЖиЭлЭсБи” компанийн ажилтан Б.Мөнгөнтуяа оролцох байжээ. Харин Б.Мөнгөнтуяагийн бие муудсан гэх шалтгаанаар хэвлэлийн хурлыг цуцалжээ.

Дашрамд дуулгахад, энэ хэргийн анхан шатны шүүх хурал өнгөрөгч есдүгээр сард болж Л.Гансүхэд 4.6 жилийн ял, харин “ЭмЖиЭлЭсБи” компанийн ажилтнууд болох Н.Даваахүү, Б.Мөнгөнтуяа нарыг тус бүр 19 сая 200 мянган төгрөгөөр торгох шийдвэр гаргасан.

Давж заалдах шатны шүүх хурал ирэх Даваа гаригт болох юм. Харин Л.Гансүхийн өмгөөлөгч давж заалдах шатны шүүх хурлыг хэвлэлийнхэнд нээлттэй явуулах хүсэлтийг тавиад байгаа юм.

Б.ЗАЯА

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна