"Клевлэнд Кавалерс" хожлоо

2015 оны 12 сарын 18

 

Клевлэнд Кавалерс талбай дээрээ Оклахома Сити Тандер багийг буулгаж авлаа

 

NBA-гийн талбайд гурван тоглолт боллоо. Өнөөдрийн хамгийн сонирхолтой тоглолт Клевлэнд Кавалерс талбай дээрээ Оклахома Сити Тандер багтай тоглолоо.

Тоглолтын эхний хагаст 47-46 харьцаагаар зочин баг тэргүүлсэн бол гуравдугаар үед онооны зөрүүг холдуулж дөрөв болгожээ. Шийдвэрлэх үед талбайн эзэд илүүрхэж онооны зөрүүг 11 болгож тэргүүлж байжээ. Гэвч тоглолтын төгсгөлд Тандерчүүд онооын зөрүүг гурав болгож ойртуулсан бөгөөд Дурант, Уэйстбрук тэнцүүлэх гэж хоёр ч удаа холын зайнаас шидсэн ч амжилтгүй болж 100-104 харьцаагаар ялагдал хүлээжээ.

Тус тоглолтод Леброн Жеймс 33 оноо, 11 оновчтой дамжуулалт, 9 самбараас бөмбөг авч багаа тэргүүлсэн бол эсрэг багаас Рассиал Уэйстбрук 27 оноо, 10 оновчтой дамжуулалт өгчээ.

Бусад тоглолтууд
Торонто Репторс 99-109 Шарлот Хорнетс
Оклахома Сити Тандер 100-104 Клевлэнд Кавалерс
Хьюстон Рокетс 52-39 Лос Анжелес Лейкэрс

Эх сурвалж: www.mminfo.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна