Дэлхийн дээд рекордыг манай 6 тамирчин эвдлээ

Хуучирсан мэдээ: 2015.12.18-нд нийтлэгдсэн

Дэлхийн дээд рекордыг манай 6 тамирчин эвдлээ

МОНГОЛЫН ОЮУН УХААНЫ АКАДЕМИ

"ХОЁРТЫН ТООЛОЛ" ТӨРӨЛД ӨСВӨРИЙН ДЭЛХИЙН ДЭЭД РЕКОРДЫГ МАНАЙ 6 ТАМИРЧИН ЭВДСЭНЭЭС З.ЦЭЦЭГЗУЛЫН ОНООГ БҮРТГЭЛЭЭ

БНХАУ-ын Сичуан мужийн Чэнгду хотод 24 дэх удаагийн Ой тогтоолтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн 2015 оны 12 дугаар сарын 16-18-ны хооронд болж байгаа билээ.

Тэмцээний эхний өдрийн дүн гарсан бөгөөд бид авах боломжит 24 медалийн 11-ийг нь аваад байна. Өсвөр нас дэлхийд #1 гэдгээ харуулж одоогоор 9 медалийн 8-ийг нь авахаас гадна "Хоёртын тоолол" төрөлд өсвөрийн дэлхийн дээд рекордыг манай 6 тамирчин эвдсэнээс З.Цэцэгзулын оноог бүртгэлээ. Өнөөдөр тэмцээний 4 төрөл явагдана. Тус тэмцээнд 278 тамирчин 10 төрлөөр 3 өдрийн турш өрсөлдөх юм.

БНХАУ-аас Сичуан мужийн Чэнгду хотоос Монголын Оюун Ухааны Академийн захирал ОУ-ын шүүгч Х.Хатанбаатар мэдээллээ.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж