Мал, тэжээвэр амьтдыг тоолжээ

2015 оны 12 сарын 18

Үндэсний статистикийн хорооны цахим хуудсанд мэдээлснээр мал, тэжээвэр амьтдын тооллогыг Статистикийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 1 дэх заалт,  Монгол Улсын Засгийн газрын  2003  оны 224 тоот тогтоолын  дагуу энэ жилийн арванхоёрдугаар сарын 7-ноос 17-ны өдрүүдэд улс орон даяар зохион байгуулж дуусч байна.

Энэ удаагийн мал тооллого нь гурван жил тутамд явуулдаг хашаа худаг, уст цэгийн тооллоготой хамт явагдаж байгаагаараа онцлогтой юм. 

Иргэдийн мал, тэжээвэр, амьтдын тооллогын дүнд үндэслэж мал, амьтдын өсөлт, бууралт, сүргийн бүтцэд гарч байгаа өөрчлөлт, мал аж ахуйн салбарын бүтээгдэхүүний хэмжээг тооцон, дүн шинжилгээ хийж, цаашид хөдөө аж ахуйн салбарыг хөгжүүлэх талаар төр, засгийн бодлого боловсруулах, хэрэгжилтийг дүгнэхэд шаардагдах дэлгэрэнгүй мэдээллийг бий болгодог.

А.ШАРАВ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна