Исламын дайчид телевизор үзэх хориотой

2015 оны 12 сарын 18

Al Bawaba цахим сайтын мэдээлснээр Исламын улс бүлэглэлийн удирдлагууд цэргүүддээ телевизор үзэхийг хоригложээ. Энэ нь дэлхийн улс орнууд Исламын улс бүлэглэлийг шүүмжилсэн мэдээ их нэвтрүүлж байгаатай холбоотой аж. Исламын дайчид телевизор үзэх, телевизор худалдах, худалдаж авах, хуучин телевизор засварлах хориотой болж байгаа юм.

Хоригийг хэрэгжүүлэхийн тулд хээрийн цэргийн ангийн захирагч нар цэргүүдийн гэрээр явж шалгалт хийх бөгөөд зөрчил илэрмэгц газар дээр нь устгах даалгавартай.

Исламын улс бүлэглэл барууны брендүүдтэй эртнээс тэмцэж байгааг мөн сайтад бас бичсэн байна. Тухайлбал, Сирийн Ракка дахь Исламын улс бүлэглэлийн мэдлийн газарт америкийн Nike брендийн хувцас, гутлыг өмсөхийг энэ оны эхээр хориглосон юм.

А.ШАРАВ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна