Энэ сар гарсаар зургаан хүүхэд түлэгдэж нас баржээ

Хуучирсан мэдээ: 2015.12.18-нд нийтлэгдсэн

Энэ сар гарсаар зургаан хүүхэд түлэгдэж нас баржээ

Ахуйн гал түймэр, халуун зууханд бага насны хүүхэд түлэгдэх тохиолдол өвлийн улиралд нэмэгдэх хандлагатай байдаг гэж эмч мэргэжилтнүүд хэлдэг. Энэ оны арванхоёрдугаар сарын 1-нээс 17-ны хооронд зургаан хүүхэд гал түймэрт өртөж амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ. Өчигдөр буюу арванхоёрдугаар сарын 17-нд гэхэд хоёр хүүхэд гал түймэрт өртөж түлэгджээ. Тодруулбал, нийслэлийн Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Далангийн 1 дүгээр гудамжинд гэр шатсаны улмаас нэг нас гурван сартай эрэгтэй хүүхдийн нурууны хэсэг түлэгдсэн бол Сонгинохайрхан дүүргийн 7 хороо, Намгийн 1 дүгээр гудамжинд мөн гэр шатаж дөрвөн настай эмэгтэй хүүхэд түлэгдсэн байна.

Бага насны хүүхдийг гал түймрийн аюул, ахуйн осол гэмтээс хамгаалж, сэрэмжтэй байхыг НОБГ-аас онцгойлон анхааруулж байна.

 Т.НОМИН

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж