Төмрийн хүдрийн дүгнэлтээ Goldman Sachs буулгалаа

2015 оны 12 сарын 18

АНУ-ын Хөрөнгө оруулалтын банкны шинжээчид төмрийн хүдрийн үнийн талаарх төсөөллөө дахин буулгалаа. Зах зээлд худалдан авах санал бага, Хятадын талаас эрэлт буурсан зэргээс шалтгаалж ийнхүү шинэ дүгнэлт гаргажээ.

Goldman Sachs банк нь түүхий эдийн салбар, тэр дундаа төмрийн хүдрийн зах зээлийн үнэ буурсаар байх болно гэж үзэж байна. Банкны шинэчилсэн дүгнэлтээр бирж дэх төмрийн хүдрийн үнэ ойрын гурван жилд тонн нь 40 ам.доллараас доош буух ажээ.

Тус банкны шинжээч Кристиан Лелонг, Амбер Каи хоёр 2016 онд 60 хувийн төмрийн агуулгатай хүдрийн нэг тонн нь бирж дээр 38 ам.доллараар үнэлэгдэнэ гэлээ. Дараагийн хоёр жилд нь түүний үнэ нь дахин гурван доллараар буурах гэнэ.

Энэ нь өнгөрсөн наймдугаар сард хийсэн дүгнэлтийн үнээс 13-14 хувиар буурсан үзүүлэлт юм.

Хятадын ган хайлуулах үйлдвэрүүд унтаа байдалд орсон, энэ байдалирэх оны хоёрдугаар сар хүртэл үргэлжилнэ гэж тэд дүгнэж байгаа юм. 2020 он гэхэд Хятадын гангийн эрэлт 50 хувиар багасна гэж  тэд хэлж байна. Хүдрээс илүүтэйгээр төмрийн хаягдлыг үйлдвэрүүд боловсруулж эхлэх учир тэд ийм дүгнэлтэд хүрчээ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна