GOLDEN HOLLYWOOD үнэт эдлэлийн шоу

2015 оны 12 сарын 18

Үеийн үед алтан Холливүүдийн гоёл болж, бүсгүйчүүдийн сэтгэлийг эзэмдсээр ирсэн эрхэм дээд тансаг үнэт эрдэнэсийн гайхамшигт ертөнцөөр аялуулсан "Golden Hollywood" үнэт эдлэлийн шоуг Ханбүргэдэй их дэлгүүр Германы сувдан эдлэлийн Schoeffel болон Италийн үнэт эдлэлийн Moraglione 1922 брэндтэй хамтран зохион байгууллаа.

Эрдэнэсийн хаан очир эрдэнэ, ер бусын увидаст бадмаараг, индранил, маргад, молор эрдэнэ, алтан үст болор, тана зэрэг эрдэнийн чулууг хослуулан урласан Moraglione брэндийн үнэт эдлэл, бүсгүй хүний гоо үзэсгэлэн, эрхэмсэг оршихуйн бэлэг тэмдэг болсон дээд зэргийн тансаг сувдан эдлэлийн дахин үл давтагдах Schoeffel брэндийн өвөрмөц коллекцуудыг толилуулсан билээ.

Энэхүү шоунд Schoeffel брэндийн олон улсын худалдааны менежер ноён Жосеф Лим, Moraglione 1922 брэндийн маркетинг борлуулалт хариуцсан менежер Емилиана Каприоло нар уригдан ирсэн зочдод бүтээгдэхүүнээ танилцуулан, брэндийнхээ талаар зөвлөгөө өгч, үнэт эдлэлийнхээ давтагдашгүй, гоёмсог коллекцуудаас өөрт таалагдах онцгой загваруудаа сонгох боломжийг олгосон юм.                             

Эрдэнийн чулууны ер бусын гайхамшиг, сувдны бишрэм гоо үзэсгэлэн, эрхэмсэг сайхныг мэдрүүлсэн гайхалтай сайхан үдшийг шинэ жилийн босгон дээр их хотын дэгжин бүсгүйчүүддээ бэлэглэлээ.

Moraglione 1922 - Анастасия коллекцийн иж бүрдэл: Улаан алтан дээр тана болон номин суурьтай аметист чулууг шигтгэн суурилуулж, түүнийг тойруулан цагаан очир эрдэнэ, ягаан сафир болон маргад эрдэнийн чулуунуудыг шигтгэсэн бөгж, кулон болон бугуйвчнаас бүрдэнэ.

Moraglione 1922 – Летиция коллекцийн иж бүрдэл Маргарита коллекцийн бугуйвч: Улаан алтан дээр ягаан болон утаат болор эрдэнийг суурилуулж, тойруулан цэцгийн дэлбээ хэлбэрээр цагаан болон шаргал өнгийн очир эрдэнийг шигтгэн урласан ээмэг, зүүлт, бөгж, цагаан очир эрдэнийн шигтгээ бүхий интоорын дэлбээлж буй цэцэгтэй улаан алтан бугуйвчны хамт

Moraglione 1922 – Анастасия коллекцийн иж бүрдэл: Цагаан алтан дээр тана, номин, уулын болрыг хослуулан урлаж дээд хэсэгт цагаан очир эрдэнэ, хөх индранил чулууг шигтгэн чимэглэсэн ээмэг, бөгж, кулоны хослол.

Moraglione 1922 - Анастасия коллекцийн иж бүрдэл: Цагаан болон улаан алтан дээр очир эрдэнэ, танан суурьтай утаат болор, хаш, шаргал болор шигтгэн урласан ээмэг, зүүлт, бугуйвч, бөгжний хамт

Мөн тус шоуны үеэр Ханбүргэдэй их дэлгүүр дэлхийн нэр хүндтэй Францын Yves Salomon, Английн Leonardo брэндийн тансаг үслэг эдлэлийн шинэ загваруудаас танилцууллаа.

Шинэ жилийг угтан Ханбүргэдэй их дэлгүүр эрхэмсэг бүсгүйчүүддээ зориулан Schoeffel, Moraglione 1922 брэндийн үнэт эдлэлийг 10-20%, тансаг үслэг эдлэлийг 10-30% хөнгөлөлттэй авах урамшууллаар бэлэг барьж байна.

 

______________________________________

Ханбүргэдэй их дэлгүүр

Утас: 367054, 99194569

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна