Дэлхийн шилдэг кино ертөнцөөр аялаарай

2015 оны 12 сарын 19

“Marshall Creative Agency” студийн энэ долоо хоногт бэлтгэсэн кино ертөнцтэй холбоотой материалыг хүлээн авч сонирхоно уу!

Хэдхэн хоногийн дараа 2015 оныг үдэж, шинэ оныг угтан авах гэж байна. Тэгвэл 2016 он кино сонирхогчид тэр дундаа Холливүүдын кино фэнүүдийн хувьд жинхэнэ сонирхолтой жил болох нь. Бокс оффисын жинхэнэ мангасуудын шинэ ангиуд дэлгэцэнд гарахаар бэлэн болжээ. Ингээд та бүхэнд 2016 онд нээлтээ хийх хамгийн их хүлээлт үүсгэж байгаа кинонуудын жагсаалтыг дэлгэрэнгүйгээр хүргэе.

Batman v Superman: Dawn of Justice

Уг кино нь Бетмэн болон Супермений хамтрах таван киноны эхний анги болон гарах юм. Хэрэв та бүхэн санаж байгаа бол “Justice League”-ийн эхний анги гэсэн үг. Тэр ч утгаараа энэ анги дээр  Wonder Women-ыг танилцуулах болно. DC Entertainment, Atlas Entertainment хамтран уг киног бүтээж байгаа бѳгѳѳд ерѳнхий компаниар Warner Bros.Pictures ажиллаж байгаа юм. Нийт 200 сая ам.доллараар бүтээж буй энэхүү кино нь 2016 оны 3 сарын 25-нд Америкт нээлтээ хийнэ.

Captain America: Civil War

Avengers: “Age of Ultron” киноны үйл явдлын үргэлжлэл уг кинонд гарах болно. Киноны зохиол бусад ангиасаа нилээд ѳвѳрмѳц. 2006 онд гарч байсан “Civil Wars” цувралын түүхээр энэ ангийг хийж байгаа бѳгѳѳд Ахмад Америкийн эсрэг дүр нь Тѳмѳр хүн байх болно. Багын найз Бакаа аврахын тулд Ахмад Америк урвагч болох юм. Киноны зардлыг одоогоор зарлаагүй байгаа ч Ахмад Америк цувралын хамгийн ѳндѳр ѳртѳгтэй анги байх болно. Учир нь Тѳмѳр хүний бүтээж буй Роберт Довни Жуниор манай гаригийн хамгийн ѳндѳр цалинтай жүжигчдийн нэг бѳгѳѳд “Ѳшѳѳ авагчид” цуврал болон “Тѳмѳр хүн” цувралын нэг анги бүрээс 40 сая ам.долларын цалин авдаг. Кино 2016 оны 3 сарын 6 нээлтээ хийх болно.

X-Men: Apocalypse

2014 онд дэлгэцнээ гарсан X-Men: “Days of Future Past” киноны үргэлжлэл хэлбэрээр уг киноны зохиолыг бичсэн. Дэлхий дээр тѳрсѳн анхны Мутант Апокалипс хэдэн мянган жилийн дараа эргэн сэрж, дэлхий ертѳнцийг Мутантуудаас цэвэрлэх их дайныг эхлүүлэх болно. Киноны жүжигчдийн багт ѳѳрчлѳлт ороогүй. Эсрэг дүр Апокалипсын дүрийг дуучин жүжигчин Оскар Исаак бүтээхээр болсон. Кино 2016 оны 5 сарын 27-нд нээлтээ хийх болно.

Zoolander 2

2001 онд эхний ангиа гаргаж байсан Zoolander киноны үргэлжлэл. Киноны голд дүрд Бен Стиллер, Овен Вилсон, Вилл Феррел, Пенелопе Круз нар тоглосон. Киноны зохиолч, найруулагчийн ажлыг жүжигчин Бен Стиллер хийсэн. Red Hour Productions, Paramount Pictures хамтран бүтээж буй уг кино 2016 оны 2 сарын 12-нд нээлтээ хийх болно.

Suicide Squad

Бетмэн болон Супермэний ертѳнцийн хамгийн хүчтэй хорон санаатнуудаар бүрдүүлсэн баг. 1956 оноос хойш тасралтгүй гарсан зурган номын үйл явдал дээр сэдэвлэн бүтээсэн ч киноны ерѳнхий зохиолын сэдвийг олонд ил гаргахгүйгээр нууж байгаа. Зохиолоос үл хамааран цуглуулсан жүжигчдийн баг нь үзэгчдийн анхаарлыг хангалттай татаж байгаа. Багийн ахлагчийн дүрийг Вилл Смит бүтээж байгаа бол Жокерийн дүрийг Оскарын шагналт Жаред Лето. Энэ цагийн хамгийн үзэсгэлэнт бүсгүйчүүдийн нэг болох Маргот Робби, Харли Күйны дүрд тоглож байгаагаас гадна Бетмэний мөнхийн дайсан Энчантрасын дүрийг супер модель Кара Дэлэвини, Жоел Киннаман, Жай Кортни гээд бокс оффисын жинхэнэ тэсрэх бөмбөгүүд энэ кинонд тоглох болно. Кино 2016 оны 4 сарын 5-нд нээлтээ хийх болно.

Gods of Egypt

Эртний Египтийн бурхдын домгоор бүтээгдсэн кино тийм ч олон байдаггүй тэр тусмаа ойрын жилүүдэд энэ тѳрлийн том кино хийгдээгүй байсан. 2012 онд Summit Entertainment кино компани уг киноны тѳслийг хийж эхэлсэн бѳгѳѳд 2013 онд жүжигчдийн багаа бүрдүүлсэн. Жүжигчдийн багаас болж Египтүүд асар их эсэргүүцэл үзүүлсэн. Египтийн эртний бурхдын дүрд цагаан арьст жүжигчдийг тоглуулж байгаа нь бор арьст хүмүүсийг доромжилсон хэрэг гэж үзсэн юм. Ер нь Холливүүдийн кинонд дан цагаан арьст жүжигчдийг тоглуулдаг гэсэн маргаан сүүлийн жилүүдэд их гарах болсон. Киноны гол дүр Сэтийн дүрийг Жерард Батлер бүтээх болно. Нийт 140 сая долларын өртөгтэй энэ кино Египтийн мартагдсан бурхдын соёлыг олон түмэнд сурталчлах нь гарцаагүй юм. Кино 2016 оны 2 сарын 26-нд нээлтээ хийнэ.

Deadpool

Холливүүдын сайхан залуу Райн Рэйнолдс, муухай царай, тэнэг хошигнолоороо алдартай Deadpool-ийн дүрд. Одоогоор уг киноноос юу хүлээхээ сайн мэдэхгүй байна. Марвел студийн эсрэг дүрийн баатраар хийж буй анхны кино.  Ер нь Марвелийн ертѳнцийн хамгийн будлиантай баатар бол Deadpool. Анхандаа эсрэг талын дүрээр голцуу гарж байсан бол 2000 оноос эхлсэн муу сайнтай зэрэг тэмцэх болсон. Тэр бол сайн ч биш, муу ч биш залуу. Кино компани киног амжилтанд хүрнэ гэдэгт маш их итгэлтэй байгаа. Хэдийн дараагийн ангийн зохиолыг бичээд эхэлсэн. Кино 2016 оны 2 сарын 12-нд нээлтээ хийх болно.

Zootopia

2002  оноос хойш анх удаагаа Волт Диснэй студи нэг жилд 2 кино дэлгэцэнд гаргах байгаагийн хамгийн анхаарал татаж буй нь Zootopia юм. Танглед болон Болт киноны найруулагч Байрон Ховард. Нураагч Ралфын найруулагч Рич Мүүр нар уг киног хамтран найруулж байгаа Zootopia нь дан амьтдын амьдрах ертѳнцийн тухай инээдмийн кино. Киноны эхний трейлэрүүд үзэгчдээс тун эерэг сэтгэгдлийг цуглуулж байгаа. Кино 2016 оны 2 сарын 10-нд Францад нээх болно.

Now You See Me 2

Independence Day: Resurgence

20-р зуун кино компанийн хамгийн их мѳнгѳ хаяж байгаа кино. Киноны нийт зардал 200 сая доллар. 1996 онд бүтээгдэж байсан киноны үргэлжлэл хэлбэрээр бүтээгдэж байгаа бѳгѳѳд эхний киноны зохиолч, найруулагч Роланд Эммэрэйх шинэ кинон дээр ч гэсэн ажиллаж байгаа. Вилл Смитээс бусад гол жүжигчид ч шинэ кинон дээр эргэж ирж байгаа бѳгѳѳд киноны гол дүрийг Лиам Немсворт бүтээсэн байна. Киноны эхний ангийг 75 сая доллараар бүтээж нийт 876 сая долларын ашиг олж байсан юм. Харь гаригийхан дэлхий рүү довтолдог сэдэвтэй кинонууд дундаа толгой зохих киноны үргэлжлэл 2016 оны 6 сарын 24-нд нээлтээ хийнэ.

Ghostbusters

Домогт сүнсний ангуучдын анхны анги 1984 онд гарч Билл Муррэй тоглож байсныг санаж байна уу. Инээдмийн тѳрлийн уг кино 23 жил завсарланы эцэст 2016 оны 7 сарын 15-нд дэлгэцэнд гарах гэж байна. Ѳмнѳх ангиудыг бага зардлаар бүтээн ѳндѳр ашиг олж байсан бол 2016 онд гарах шинэ ангийг харьцангуй ѳндѳр буюу 154 сая ам.доллараар бүтээж байна. Гэхдээ ѳмнѳх ангиудаас ялгаатай нь сүнсний ангуучдын дүрд эмэгтэй жүжигчдийг сонгосон явдал юм.

Doctor Strange

Марвелийн ертѳнцийн дахин нэг баатар дэлгэцэнд гархад бэлэн болжээ. Доктор Стрэйнж киног хийх ажлыг 1980-аад онд Парамоунт кино компани эхлүүлсэн юм. 2005 онд кино хийх эрхийг эргүүлэн ѳѳр дээрээ авсан бѳгѳѳд 2010 онд киноны зохиолын ажлыг эхлүүлсэн. Киноны зургыг нийт 4 улсад авсан бѳгѳѳд киноны гол дүр Стефен Стрэйнжийн дүрийг Бенедикт Кумбербач бүтээсэн. Стефен Стрэйнж дэлхий дээрх хамгийн алдартай тархины мэс засалчдын нэг бѳгѳѳд авто осолд орсноос болж дахин мэс засал хийх боломжгүй болж дэлхийгээр хэрэн хэсч бусдад тусалж эхлэх болно. Кино 2016 оны 11 сарын 4-нд нээлтээ хийнэ.

Warcraft

Компютерийн тоглоом үйлдвэрлэгч Близзард компанийн суут бүтээл Warcraft тоглоомын уран сайхны кино. Дэлхий дээр хэдэн зуун сая шүтэн бишрэгчтэй уг тоглоомын зохиолоор кино бүтээх ажил 2006 онд эхэлсэн. Асар удаан хугацаанд үргэлжилсэн тѳслийн ажлын дараа 2012 онд киноны зохиолыг бичиж эхэлсэн. Киноны график ажлыг алдарт Industrial Light & Magic хийж байгаа. Ойрын жилүүдэд гарсан хамгийн шилдэг эффект бүхий кино байх гэнэ. Тоглоомын амжилт, нэр хүндийг дүйцүүлэн бодох юм бол кино энэ жилийн хамгийн ѳндѳр орлого олсон киноны нэг болох боломжтой. Мѳн уг кино нийт 7 ангиас бүрдэх бололцоотой асар том тѳсѳл юм. Та хэрэв уг киног тоглоомоос сэдэвлэсэн гэж бодоод анзаарахгүй орхих гэж байгаа бол асар том алдаа юм. Тоглоомын амжилтын гол сууриудын нэг нь асар сайн зохиол байсан юм. Ид шид, мангас, элфүүдийн ертѳнцийн домог 2016 оны 7 сарын 10-нд нээлтээ хийнэ.

Assassin’s Creed

20-р зуун кино компанийн бас нэгэн том тѳсѳл.  Анх 150 сая долларт тѳсѳвлѳгдсѳн ч кино зураг авалтын үед хѳрѳнгѳ оруулалтыг нэмэгдүүлж 200 сая доллар хүргээд байгаа. Юбисофт компанийн блокбастер компьютер тоглоомон дээр суурьлан бүтээж буй уг кино, видео тоглоом сонирхогчдыг кино театрт авчрах том тѳсѳл юм. Кино зохиол тэр чигээрээ тоглоомын түүхэн дээр үндэслэгдэнэ. Каллум Линч хэмээх залуу ѳѳрийн ѳвѳг эцгийг 15-р зууны үеийн алуурчин байсныг олж мэдэх бѳгѳѳд ѳвѳг эцгийнхээ дурсамжийг сэргээн, Темпларуудын эсрэг тэмцэж эхэлнэ. Зохиол дэлхийн түүхийн хамгийн эгзэгтэй мѳчүүдтэй зэрэгцэн ѳрнѳдгѳѳрѳѳ тун сонирхолтой. Гол дүрд сүүлийн жилүүдэд мэргэжилтэнүүдээс тун ѳндѳр үнэлгээг авж байгаа Майкл Фассбендэр, Марион Котиллиард нар бүтээж байгаа. Кино 2016 оны 12 сарын 21-нд нээлтээ хийнэ.

The Jungle Book

1967 онд Волт Диснэй кино компанийн бүтээж байсан Ширэнгийн түүх, Мауглигийн тухай киног санаж байна уу? Тэгвэл энэхүү домогт бүтээлийн бүрэн хэмжээний уран сайхны кино үзэгчдэд хүрхэд бэлэн болжээ. Киноны үйл явдал тэр чигээрээ хуучин түүхтэйгээ ижилхэн ч гэсэн орчин үеийн технологийн бололцоо уг киног илүү адал явдалтай, сэтгэл догдлуулсан болгох нь гарцаагүй юм. Домогт киноны шинэчлэсэн хувилбар 2016 оны 4 сарын 15-нд нээлтээ хийнэ.

Star Trek Beyond

Стар трек телевизийн алдарт цувралаас сэдэвлэн бүтээгдэж байгаа Стар Трек Бэёнд. 2013 онд гарсан Харанхуй руу киноноос үйл явдал үргэлжлэх болно. Сансрын аяллын тухай хамгийн алдартай цувралын нэг Стар Трек нь Америк болон Европ тивд маш алдартай цуврал. Киноны гол дүрд Крис Пайн үргэлжлүүлэн тоглож байгаа. Энтерпрайс хѳлгийн шинэ адал явдал 2016 оны 7 сарын 22-нд нээлтээ хийнэ.

The Secret Life of  Pets

Сарыг хулгайлах тѳлѳвлѳгѳѳ, Минионс зэрэг шилдэг бүтээлүүдийг хийгээд байгаа “Illumination Entertainment”-ын шинэ кино Амьтдын нууц амьдрал. Эзэддээ хаягдсан амьтад аз жаргалтай гэрийн тэжээвэр амьтдаас ѳшѳѳ авахаар нэгдэнэ. Кино 2016 оны 6 сарын 24-нд нээлтээ хийнэ.

Hail, Caeser!

Орчин цагийн кино ертѳнцийн хамгийн чадварлаг зохиолч, найруулагчид болох Коены ахан дүүсийн шинэ кино. Ер нь Коены ах дүүс зохиолыг нь бичиж, ѳѳрсдѳѳ продюсерлэж, найруулсан гэдэг нь энэ киног үзэх хангалттай шалтгаан юм. Канны кино наадмын шүүгчдийн багийг ахалдаг, зохиолыг нь бичиж найруулсан кинонууд нь үргэлж ѳндѳр амжилт дагуулдаг гээд тэднийг магтах үг мундахгүй. Киноны үйл явдал 1950-аад онд ѳрнѳх бѳгѳѳд Холливүүдын том студийн, шинэ киноны гол дүрийн жүжигчин алга болсноор үйл явдал ѳрнѳнө. Кинонд Жош Бролин, Жорж Клүүни, Ралф Фийнэс, Скарлет Ёхансен, Тилда Свинтон, Чаннин Татум, Жона Хилл гээд шилдгүүд тоглосон уг кино 2016 оны 2 сарын 5-нд нээлтээ хийнэ.

Kung Fu Panda 3

140  сая ам.долларын ѳртгѳѳр бүтэж буй Кун Фу Панда киноны 3-р анги. Энэ киноны тухай нэг их олон зүйл нурших хэрэггүй болов уу. Сүүлийн жилүүдэд хамгийн амжилттай явж байгаа хүүхэлдэйн кино цуврал мэдээж маш олон үзэгчдийг хүлээлгэж байгаа. Ѳмнѳх ангиудаас ялгарч буй нэг онцлог нь ерѳнхий продюсерээр мангасын мэргэжилтэн Гуйермо Дел Торо ажиллаж байгаа. Панда баавгайны шинэ кино 2016 оны 1 сарын 29-нд нээлтээ хийх болно.

The Legend of Tarzan

2001 онд дэлгэцнээ гарч байсан Тарзаны домог хүүхэлдэйн киноны үргэлжлэл хувилбар. Тарзаны дүрд Швед жүжигчин Александр Скасгад тоглосон бол түүний эхнэр Жэйн Портерийн дүрд үзэсгэлэн гоо Маргот Робби тоглосон. Тарзаны дүрд тоглохын тулд Скасгад 4 сарын турш тасралтгүй бэлтгэл хийсэн байна. Киноны нийт ѳртѳг 180 сая ам.доллар. Кино 2016 оны 7 сарын 1-нд нээлтээ хийнэ.

Underworld 5

2003 онд гарсан цагаасаа хойш асар олон үзэгчдийг байлдан дагуулж чадсан цус сорогч, хүн чоно нарын тэмцлийг ѳгүүлэх Underworld цувралын 5 дахь анги 2016 оны 10 сарын 21-нд нээлтээ хийнэ. Ѳмнѳх ангиудад цаг хугацааны барагцаа нилээн алдагдсан энэ кино 2012 онд гарч байсан ангийнхаа үргэлжлэл хэлбэрээр бүтээгдэж байгаа юм байна. Киноны жүжигчдийн багт ѳѳрчлѳлт ороогүй бѳгѳѳд, кино зургийн ажил энэ оны 10 сард эхэлсэн юм байна.

The Angry Birds Movie

Гар утсанд зориулан гарсан цагаасаа хойш асар том бизнес модель болж хувирсан Ууртай шувууд цувралын анхны бүрэн хэмжээний кино 2016 оны 5 сарын 20-нд нээлтээ хийх гэж байна. Тоглоом үйлдвэрлэгч Ровио компани, Сони болон Колумбиа студитэй хамтран гаргаж буй уг киноны нийт ѳртѳг 80 сая ам.доллар гэнэ.

 

 

The Conjuring 2: The Enfield Poltergeist

Буг чѳтгѳрийн жинхэнэ ангуучид болох Лорайн Воррен, Эд Воррений амьдралаас сэдэвлэн бүтээсэн эхний анги 20 сая ам.доллараар бүтээгдэн 318 сая долларын ашиг олж байсан юм. Тэгвэл уг киноны үргэлжлэл 2016 оны 6 сарын 10-нд нээлтээ хийх нь. Кино зохиолтой холбоотой мэдээллийг одоогоор задлаагүй байгаа бөгөөд эхний ангийн хэмжээнд хүрэх сайн аймшгийн кино болж чадна гэж шүүмжлэгчид үзэж байгаа.

 

 

 

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна