Цахим газар өмчлөл үргэлжилж байна

2015 оны 12 сарын 19

Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2013 оны тогтоолоор батлагдсан байршлуудад иргэдэд газар шинээр өмчлүүлэх үйл ажиллагааг цахим хэлбэрээр(www.umch.ub.gov.mn) шат дараатайгаар зохион байгуулж байгаа. Өнгөрсөн хугацаанд 700,000 гаруй иргэд бүртгүүлсэн бөгөөд 70,000 орчим нь албан ёсоор газар өмчлөх эрхтэй болжээ. Тэгвэл 5-р ээлжийн бүртгэл энэ сарын 14-нд эхэлсэн. Газар урьд нь нэг удаа үнэгүйгээр дангаараа эсвэл хамтран өмчилсөн иргэд цахим системд хандах боломжгүй гэдгийг холбогдох албаныхан сануулдаг. Хэрэв газар дангаараа, эсвэл хамтран эзэмшиж байгаа нөхцөлд газар өмчлөх тухай хүсэлтийг цахим системд илгээж болох юм байна. Нийслэлийн харьяа иргэн бүр оршин суугаа дүүргээс үл хамааран зарлагдсан аль ч байршлаас сонголт хийж хүсэлтээ гаргаж болох юм. Иргэд бүртгүүлэхдээ нийслэлийн засаг даргын тамгын газрын www.Ulaanbaatar.mn болон өмчийн харилцааны газрын www.umch.ub.gov.mn сайтуудад хандах боломжтой юм.

У.УНДРАЛ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна