Xууль бусаар зэвсэг нэвтрүүлэхийг завджээ

Хуучирсан мэдээ: 2015.12.19-нд нийтлэгдсэн

Xууль бусаар зэвсэг нэвтрүүлэхийг завджээ

Сэлэнгэ аймгийн Алтанбулаг авто замын шалган нэвтрүүлэх боомтын орох чиглэлд 12 дугаар сарын 17-ны өдрийн 21 цаг 30 минутад зорчиж явсан манай улсын иргэн Б нь  гурван ширхэг хийн бууг хууль бусаар хил нэвтрүүлэхийг завджээ. Тэрээр "Hyunday Galloper" маркийн авто машинаар зорчиж явсан бөгөөд Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын баримт бичгийн шалгалтад хамрагдаж байх үед биеэ авч яваа байдал нь албан хаагчдад сэжиг төрүүлсэн аж.

Тиймээс Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын Сэлэнгэ аймаг дахь газрын Алтанбулаг авто замын боомтын тасгийн албан хаагчид баримт бичигт нарийвчилсан шалгалт, ярилцлага хийхэд МP-654 cal.4.5 мм маркийн Т1501798, Т15017992, Т15017805 сери дугаарын гурван ширхэг хийн буу авч явсныг  илрүүлсэн байна. Энэхүү хэрэгт ТЕГ, ГЕГ-аас үргэлжлүүлэн гүнзгийрүүлсэн шалгалт  явуулж байгаа аж.

У.УНДРАЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж