Дүрвэгсдийн тоо таван саяар нэмэгдэв

2015 оны 12 сарын 19

НҮБ: Хагас жилд дүрвэгсдийн тоо 5 саяар нэмэгдэв

 

Дүрвэгсэд болон дотоодод шилжин суугчдын тоо энэ жилийн эхний хагас жилд таван сая хүнээр нэмэгдсэн бөгөөд тэдний нийт тоо нь жилийн эцэст 60 сая болно гэж НҮБ-ын Дүрвэгсдийн асуудал эрхэлсэн дээд комиссарын газраас өчигдөр Женев хотноо тараасан илтгэлд өгүүлжээ.

 

"Жилийн эхний зургаан сард хамгийн багадаа таван сая хүн дүрвэгч болсны 4,2 сая нь өөрийн улс дотроо шилжигчид болж байна. Харин 839 мянган гадаадад зугтан гарчээ. Ийм маягаар 4600 хүн өдөр бүр дүрвэгсдийн эгнээнд нэгдэж байна” хэмээн илтгэлд тэмдэглэжээ.

 

Тус байгууллагын сануулснаар 2014 оны эцэс гэхэд 59,5 сая хүн дүрвэгч болсон байлаа. Дүрвэгсдийг нэмэгдүүлж байгаа том хүчин зүйл нь Сирийн иргэний дайн гэж мэргэжилтнүүд үзлээ. Хамгийн олон дүрвэгчдийг Турк нутагтаа оруулсан бол хүн амынх нь 1000 хүнд 209 дүрвэгч ноогдож байгаа Ливан  дэлхийд хамгийн олон дүрвэгчтэй орон болов.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна