Арьс ширний урамшууллыг шийдвэрлэжээ

2015 оны 12 сарын 19

Малчдад олгох арьс ширний урамшууллын санхүүжилтийг ирэх даваа гарагаас олгож эхлэхээр болжээ. Энэ жил нийт 21 аймаг, нийслэлийн 54535 хоршооны гишүүнд 7.9 тэрбум төгрөгийг Монгол банкин дахь “Малчин” дансанд байршуулсан байна.

Нийт 2.4 сая арьс, ширэнд урамшуулал олгох юм. Тодруулбал Үндэсний боловсруулах үйлдвэрт тушаасан бодын 159.654 ширхэг ширэнд 2 тэрбум 394 сая гаруй төгрөг, богийн 1 сая 854 мянган ширхэг арьсанд 5 тэрбум 564 сая төгрөг олгогдох аж.

Т.НОМИН

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна