АН-ын удирдах ажилтнуудын зөвлөгөөн боллоо

2015 оны 12 сарын 19

Ардчилсан намын удирдах ажилтнуудын зөвлөгөөн өнөөдөр "Пума империал" зочид буудалд боллоо. Зөвлөгөөнд АН-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, тус намын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр болон аймаг, нийслэл, дүүргийн иргэдийн хурлын дарга нар оролцжээ.

Зөвлөгөөнд АН-ын дарга З.Энхболдын тушаалаар “Бодлогын зөвлөл”-өө байгуулсан тухай мэдэгдлээ. АН-ын дүрэмд “Бодлогын зөвлөл”-тэй байна гэж заасан байдаг аж. Үүний дагуу энэхүү бодлогын зөвлөлийг байгуулж, даргаар нь УИХ-ын даргын зөвлөх С.Ламбааг томилсон байна.

У.УНДРАЛ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна