Сурагчдын амралт ирэх долоо хоногт эхэлнэ

2015 оны 12 сарын 20

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын хоёрдугаар улирлын амралт ирэх долоо хоног буюу мягмар гаригаас эхлэх гэж байна.

Тухайлбал, нийслэлийн 1-5 дугаар ангийн сурагчид энэ сарын 22-ноос ирэх сарын 25-н хүртэл амрах бол, 6-9 дүгээр ангийн сурагчид 2016 оны нэгдүгээр сарын 5-25-н хүртэл амрах юм. Харин 10-12 дугаар ангийн сурагчид 2016 оны нэгдүгээр сарын 12-25-н хүртэл амрана.

Орон нутгийн сургуулийн 1-5 дугаар ангийн сурагчид 2016 оны нэгдүгээр сарын 12-ноос хоёрдугаар сарын 1-н хүртэл, 6-9 дүгээр ангийн сурагчид 2016 оны нэгдүгээр сарын 12-25-н, 10-12 дугаар ангийн сурагчид 2016 оны нэгдүгээр сарын 12-18-н хүртэл тус, тус амрахаар болоод байна.

Г.ХОРОЛ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна