118 зорчигчтой гатлага онгоц холбоо тасарчээ

2015 оны 12 сарын 20

 

118 зорчигчтой Индонезийн гатлага онгоц тэнгист холбоо тасарсан тухай албаныхан мэдэгджээ. Гатлага онгоц давалгаанд цохигдсоноос хөдөлгүүр нь ажиллагаагүй болж урсгал даган хөвж яваа гэнэ.

 

Холбоо тасарсан гатлага онгоцыг хайхаар хоёр усан онгоц эрэлд гарсан. Хөлгөө орхин тэнгист хөвж явсан бөгөөд хоёр хүүхдийн цогцсыг олж, 23 хүнийг аварч гаргасан байна. Гатлага онгоцны ахмадтай хамгийн сүүлд холбоо барихад хөлөг дээр ус орж эхэлсэн хэмээжээ.

 

Гатлага онгоц Сулавеси арлын Колака боомтоос өчигдөр өглөө /XII.19/ хөдөлсөн аж. Гатлага онгоцон дээр 19 хүүхэд, хөлгийн багийн 10 хүн бусад зорчигчдын хамт явсан гэнэ.

 

Гатлага онгоц 4-5 метрийн өндөр давалгаанд цохигдсоны дараа аюулын дохио илгээсэн байв.

 

Б.АНХТУЯА

 

ЭХ СУРВАЛЖ: ВВС

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна