Маргаашнаас цасан шуургатай

2015 оны 12 сарын 20

Ус цаг уурын хүрээлэнгээс гаргасан мэдээгээр маргааш өдрөөс эхлэн баруун болон төвийн нутгаар цас орж шуурах бол 22-нд баруун, төвийн нутаг болон, зүүн зүгийн нутгийн хойд хэсгээр, 23-нд нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурах нь. Салхи 21, 22-нд ихэнх нутгаар, 23-нд говь талын нутгаар, 24-нд зүүн зүгийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Мөн 21-нд баруун зүгийн нутгаар цаашдаа ихэнх нутгаар хүйтний эрч чангарч Дархадын хотгор, Хүрэн бэлчир, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 40-45 градус, өдөртөө 28-33 градус, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын саваар шөнөдөө 33-38 градус, өдөртөө 23-28 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 19-24 градус, өдөртөө 9-14 градус, бусад нутгаар шөнөдөө 26-31 градус, өдөртөө 16-21 градус хүйтэн байх аж.

Хэрвээ та хөдөө орон нутгийг зорих бол бэлтгэлээ сайн базааж гарахыг холбогдох газруудаас анхааруулж байна.

Г.ХОРОЛ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна