Онцгойгийнхон зорчигчийг аварчээ

Хуучирсан мэдээ: 2015.12.20-нд нийтлэгдсэн

Онцгойгийнхон зорчигчийг аварчээ

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Богинын амны харалдаа Туул голын эрэг дагуу жалганд автомашин онхолдон дотор нь хүн хавчуулагдаад байна гэсэн дуудлага өчигдөр 01:04 цагт Нийслэлийн Онцгой байдлын газарт иржээ.

Дуудлагын дагуу тус газрын Аврах ангийн найман албан хаагч, хоёр техник хэрэгсэлтэй ажиллаж, 21 настай Ц-г аварчээ. Тэрээр “Subaru outback” загварын суудлын автоамшинд хавчуулагдсан байжээ.

Г.ХОРОЛ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж