Газ дэлбэрч, хүн гэмтжээ

Хуучирсан мэдээ: 2015.12.20-нд нийтлэгдсэн

Газ дэлбэрч, хүн гэмтжээ

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн долдугаар хороо, Хувьсгалчдын 10 дугаар гудамжинд газ дэлбэрч хүн гэмтсэн хэрэг бямба гаригт гарчээ. Тус хорооны нутаг дахь байшинд амьдардаг айлын ахуйн хэрэглээний газ дэлбэрч, 53 настай эрэгтэй гэмтэж, бэртсэн байна. Онцгой байдлын газрын алба хаагчид, хэргийн газарт ажиллаж, газыг аюулгүй болгосны дээр гэмтэж бэртсэн иргэнийг нийслэлийн Яаралтай тусламжийн төвд хүлээлгэн өгчээ.

Д.ЦЭЦ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж