ОХУ-ын хүн ам 6 саяар буурчээ

2015 оны 12 сарын 20

1. ОХУ-ын газар нутгийн хэмжээ Дэлхийн ван гаригтай тэнцүү. ОХУ-ын газар нутгийн хэмжээ 17 сая км2 бол Дэлхийн ван гариг 16.6 км2 . Эх сурвалж: UniverseToday

2. Оросын хамгийн чинээлэг 20 хүний хөрөнгийн хэмжээ Пакистан улсын Дотоодын нийт бүтээгдэхүүнээс /ДНБ/ их. Оросын хамгийн чинээлэг 20 хүний хөрөнгийн хэмжээ 227 тэрбум ам.доллар давна. Харин Пакистаны ДНБ хэмжээ 215 тэрбум ам.доллар юм. Эх сурвалж: Bloomberg

3. Оросын дамжуулах хоолойнууд дэлхийг зургаа ороож хүрнэ. ОХУ-ын конденсат, байгалийн хий, шингэрүүлсэн хий, газрын тос зэргийг дамжуулах хоолойнуудын нийт урт нь 259913 км юм. Харин дэлхийн тойрог 40075 км аж. Эх сурвалж: The World Fact Book

4. ОХУ 1867 онд Аласкаг 7.2 сая ам.доллараар АНУ-д худалдсан. АНУ нэг акр /4047 м2 / газрыг хоёр ч хүрэхгүй центээр ОХУ-аас худалдаж авсан гэсэн үг юм. Эх сурвалж: National Archives

5. Дэлхийн өндөр баяжуулсан ураны (HEU) нөөцийн тал хувь нь ОХУ-д байдаг. ОХУ-ын өндөр баяжуулсан ураны нөөцийн хэмжээ 695 тонн бол АНУ-ынх 604 тонн аж. Эх сурвалж: International Panel on Fissile Materials

6. ОХУ-ын хүн ам 1993 оноос хойш 6.6 саяар /АНУ-ын Массачусетс мужийн нийт хүн амтай тэнцүү хэмжээгээр буурсан/ буурчээ. ОХУ-ын хүн ам 2010 онд 141.9 сая байсан бол 2050 он гэхэд 126.6 сая болж буурах төлөвтэй байна. Эх сурвалж: Bloomberg Businessweek

7. Оросын батлагдсан газрын тосны нөөц дараагийн 75 жилд хүрэлцэнэ. 2012 оны байдлаар ОХУ-ын өдрийн газрын тосны хэрэглээ 3.2 сая орчим баррель гэж үзвэл ирэх 75 жил “гал алдахад” санаа зовохгүй байж болно. Эх сурвалж: British Petroleum

Б.АНХТУЯА


 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна