Долоо хоногийн өрнийн зурхай

2015 оны 12 сарын 21

2015.XII.21-2015.XII.27

Хонь: Амжилттай долоо хоног. Долоо хоногийн эхээр мөнгө санхүүтэй холбоотой чухал шийдвэр гаргах хэрэггүй. Та нарын заримд тохиох гэнэтийн өөрчлөлт албан тушаал, зэрэг дэв ахихад тусална. Танилцсан хүнтэйгээ удаан хугацааны турш холбоотой байх болно. Хосуудын мөнгөний асуудал дээр санал зөрөлдөх бололтой. Эрүүл мэндийн байдал сайжирна. Сэтгэл санаа өөдрөг, идэвхтэй байх болно.

Үхэр: Таны бусдыг татах хувь хүний онцлог чанар илүү тод илрэх болно. Ажилд тань саад хүндрэл гарч болзошгүй. Бизнесийн чухал гэрээ хэлцлийг түр хойшлуулах хэрэгтэй. Олон хайр дурлалын явдал гарч ирэх бололтой. Хайртдаа зан чанар, халамж хайрыг харуулах боломж олдоно. Ганц бие хүмүүс хосоо олох боломж илүү байна. Биеийн байдал  сэтгэл санааны тогтворгүй байдлаас шалтгаалан муудна

Хамтатгах: Долоо хоногийн эхээр энэ ордны зарим хүмүүс гэр бүлээс гадуур харилцаанд татагдана. Баяр ёслолын өдрүүд боловч ажлын ачаалал их байна. Хэрвээ таны ажил төлөвлөгөөний дагуу явагдвал асуудал бага гарна. Төгс байдлыг эрхэмлэгч тул ямар ч жижиг асуудлыг анхаарахгүй өнгөрнө гэж байдаггүй. Тиймээс та баярын ширээ бэлтгэх, гэр орон чимэглэх зэрэг ажилд маш сайн тохирно. Ганц бие хүмүүс  нийгмийн харилцаанд идэвхтэй орох хэрэгтэй.

Мэлхий: Нэг зэрэг олон ажил амжуулах хэрэгтэй болно. Төлөвлөөгүй олон асуудал үүсэх бололтой. Бизнесийн гэрээ хэлцэл, ажил хэргийн уулзалтад онцгой анхааралтай байхыг анхааруулж байна. Хамт ажилладаг хүмүүстэйгээ маш сайхан харьцаатай учраас тэд таныг харилцан тусалж дэмжих болно. Долоо хоногийн сүүлээр том худалдан авалтаа хийхэд таатай. Архи согтууруулах ундаанаас хол байхыг хичээгээрэй. Аваар ослоос болгоомжилж, аль болох гэрээс гарахгүй байх хэрэгтэй.

Арслан: Биелүүлж чадахааргүй амлалт өгөх хэрэггүй. Энэ долоо хоногт та ажил хэргийн гэхээс илүүтэй амин хувийн асуудалдаа илүү анхаарах бололтой. Ганц бие хүмүүст романтик учрал тохионо. Долоо хоногийн сүүлээр ажилдаа бүтээлч чадваруудаа гаргаж, хэцүү асуудлыг хялбар аргаар шийдвэрлэх шаардлага гарна. Хамт олны үйл ажиллагаанд оролцохдоо бусдыгаа хүндэтгэж, хүлээцтэй байх хэрэгтэй. Санхүүгийн нөхцөл байдал сайнгүй хэвээр байна.

Охин: Амьдралаа өөрчлөх чухал сонголттой тулгарна. Хамт олны дунд таны нэр хүнд өндөр хэвээр байх тул магтаал сайшаал, үдэшлэгийн урилга тасрахгүй бололтой. Мөнгөтэй холбоотой бага зэргийн асуудал үүсч болно. Тиймээс аль болох тооцоотой байхыг хичээгээрэй. Харин долоо хоногийн сүүлээр удаан хугацаагаар хүлээгдэж байсан мөнгө, өр авлага орж ирэх магадлалтай. Гэр бүлдээ цаг гаргаж, баяр ёслолд сэтгэл гаргаж бэлдээрэй.

Жинлүүр: Зөн совин тань таныг хуурах магадлалтай. Бүтэхгүй мэт санагдаж байсан хайр дурлалын харилцаанд эерэг өөрчлөлтүүд гарч эхэлнэ. Ажилдаа хийж бий болгосон амжилтаараа бахархаж, баярлах боломжийг өөртөө олгоорой.  Ирээдүйн төлөвлөгөөгөө өөрчилж, илүү боломжийг олж харах хэрэгтэй.  Удирдлага дороо ажилдаг хүмүүст хатуурхаж, захирангуй хандах хэрэггүй.  Өөртөө тусгайлан амрах цаг гаргаж, оюун бодол, биеэ сайн амраах хэрэгтэй.

Хилэнцэт: Долоо хоногийн эхээр хайр дурлалын харилцаа байж романтик үйл явдлууд үргэлжлэх болно. Ажил хэргийн хүрээнд найдвартай урт хугацаанд хамтран ажиллах шинэ түнштэй болно. Ажил дээрээ магтаалын үг сонсох эсвэл цалингийн нэмэгдэл авах магадлалтай. Хэрвээ хувийн бизнес эрхлүүлэх гэж байгаа бол долоо хоногийн сүүлийн өдрүүд хамгийн тохиромжтой. Амралтынхаа өдрүүдэд зугаатай зүйлсийг хийж, өөрийгөө хөгжөөгөөрэй.

Нум: Амжилт бүтээлийн долоо хоног. Таны бүтээмж өндөр байх бөгөөд нэг дор олон ажлыг амжилттай гүйцэтгэнэ.  Гэхдээ хэт идэвхтэй байх хэрэггүй. Хамтын амьдралд хөл тавьж буй шинэ хосууд сайхан мэдээ сонсоно. Долоо хоногийн сүүлээр орлого нэмэгдэж, таны худалдан авах чадвар нэмэгдэнэ. Эрүүл мэндийн байдал сайжирч, сэтгэл санаа тогтворжино. Гэр бүлдээ үнэнч байж, хөнгөмсөг явдлаас татгалзаарай.

Матар: Гэр бүлийн байдал тогтвортой байна. Таны санал бодол баяр ёслол, зугаа цэнгэлд хэт төвлөрөх бололтой. Эдгээр өдрүүдэд ажилдаа анхаарлаа хандуулахад  хүнд байх болно. Эрэлзээтэй нөхцөл байдал үүсч таныг хоёрдуулах магадлалтай.  Бусад хүмүүстэй харилцахдаа хэт нээлттэй байх гэж хичээх хэрэггүй. Орлогын эх үүсвэр бага байгаа энэ үед аль болох мөнгөө хэмнэхийг хичээгээрэй. Эрүүл мэндэд ноцтой өвчлөлгүй боловч бага зэргийн зовиур илэрнэ.

Хумх: Долоо хоногийн эхээр таны харилцааны ур чадвар мэдэгдэхүйц сайжирна. Нэгэн хэвийн уйтгартай хүмүүсээс зай барьж, шинийг эрэлхийлэгчдээр өөрийгөө хүрээлүүл. Ажил хэрэгт ямар нэгэн саад тотгор гарахгүй. Гэр бүлд тааламжтай уур амьсгал бүрэлдэнэ. Хосууд нэгэндээ улам татагдаж, хайр сэтгэл чинь батжих болоно. Холоос зочин ирж магадгүй тул бэлтгэлтэй байгаарай. Эрүүл мэндийн байдал тогтвортой байна.

Загас: Долоо хоногийн эхээр санхүүгийн үйл хэрэгт  тооцоолоогүй алхам хийхээс зайлсхийгээрэй. Гэр бүлээрээ цагийг хамт өнгөрүүлэхийг хичээгээрэй. Гэр бүлээсээ холб байгаа хүмүүс  найз нөхөд хөршүүдтэйгээ хамт баярыг тэмдэглэж болно.  Амины болон албаны асуудлаа хольж хутгахгүй байх нь чухал. Амралтын өдрүүдэд найз нөхдийн хүрээнд уулзалт зохиоход таатай.  Орлогоо нэмэгдүүлэх боломжийг битгий алд. Бусдын тусламжаас татгалзах хэрэггүй.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна