O.Хангай түрүүлж, Э.Оюунболд үзүүрлэв

2015 оны 12 сарын 21

Фото: http://undesniibukh.mn

Баянзүрх хайрханы хишиг барилдаан өчигдөр/12.20/ Монгол бөхийн өргөөнд боллоо. Энэ оны отгон хишиг барилдаанд улсын арслан Н.Батсуурь, Э.Оюунболд, улсын гарьд Б.Гончигдамба, улсын заан Ч.Санжаадамба, Б.Батмөнх, М.Өсөхбаяр, Б.Соронзонболд, улсын харцага Ө.Бат-Орших, Д.Батболд, Б.Пүрэвсайхан тэргүүтэй 256 бөх зодоглосон юм. Барилдааны түрүү булаалдахаар залуу арслан Э.Оюунболд, аймгийн арслан O.Хангай нар үлдэхэд O.Хангай давсан. Ховд аймгийн арслан O.Хангайг улсын том цолонд хүрэх залуусын нэг гэдгийг бөх сонирхогчид андахгүй билээ. Тэрбээр гурвын даваанд аймгийн заан Т.Бэгзсүрэнг давсан бол улсын заан Б.Соронзонболд, улсын харцага Б.Пүрэвсайхан, улсын начин Т.Баасанхүү нарыг давж, их шөвөгт үлдсэн. Энэ даваанд улсын арслан Э.Оюунболд улсын харцага Ө.Даваабаатарыг, аймгийн арслан O.Хангай улсын гарьд Б.Гончигдамбыг давснаар түрүү булаалдахаар үлдсэн юм. Барилдаанд Э.Оюунболд арслан хоёр талд нь ээлжлэн мордоод түрж хөөхөд O.Хангай дагуулж мушгиад давлаа.

9 дэх жилийнхээ түүхийг бичиж байгаа Баянзүрх хайрханы хишиг барилдааныг “Бридж” групп ивээн тэтгэн явуулдаг билээ. Ийнхүү энэ жилийн отгон хишиг барилдаанд аймгийн арслан O.Хангай түрүүлж, залуу улсын арслан Э.Оюунболд үзүүрлэв.

Тавын даваа
1. Э.Оюунболд у.а –У.Береке а.х
2. Б.Гончигдамба у.г –Ч.Цогбаяр у.н
3. Ч.Санжаадамба у.з – М.Өсөхбаяр у.з
4. Б.Батмөнх у.з – М.Бадарч а.а
5. Б.Пүрэвсайхан у.х –О.Хангай а.а
6. Н.Батзаяа у.х –Б.Амарзаяа у.н
7. Ө.Даваабаатар у.х –Б.Сангисүрэн у.н
8. Р.Пүрэвдавгва у.ө.и.н –Т.Баасанхүү у.н

Зургаагийн даваа
1. Э.Оюунболд у.а –Б.Амарзаяа у.н
2. Б.Гончигдамба у.г –М.Бадарч а.а
3. М.Өсөхбаяр у.з – Ө.Даваабаатар у.х
4. Т.Баасанхүү у.н –О.Хангай а.а


Долоогийн даваа
1. Э.Оюунболд у.а –Ө.Даваабаатар у.х
2. Б.Гончигдамба у.г –О.Хангай а.а


Наймын даваа
1. Э.Оюунболд у.а –О.Хангай а.а
 

Баян-Өлгийн У.Береке дөрвийн даваанд арслан Н.Батсуурийг давсан ч удаах даваанд улсын арслан Э.Оюунболдод унасан. Мөн тавын даваанд Ч.Санжаадамба заан М.Өсөхбаяр зааныг амласан ч Өсөхөө заан төвөггүйхэн зайлж мушгиад давсан юм. 

Сануулахад, Монгол бөхийн өргөөнд энэ сарын 26-ны өдөр Нийтийн монгол, өсвөр бөхчүүдийн барилдаан, 29-ний 14.00 цагаас Ерөнхийлөгчийн цомын төлөөх чансаа өндөр 128 бөхийн барилдаан тус тус болно.

Ч.БОЛОР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна