40-ийн бидонд заларсан хөрөг

2015 оны 12 сарын 21

Сонгуулийн чимээ ойртоод, ямар хуулиар өрсөлдөхөө шийдэж чадаагүй байгаа энэ мөчид улстөрчид өөр өөрсдийнхөөрөө сурталчилгаагааг хийгээд эхэлжээ. О.Магнай СХД-т нүүрс тарааж буй бичлэг сошиалаар хэсэгтээ тэнүүчилсэн бол энэ удаад УИХ-ын гишүүн Д.Ганбатын хөрөг зураг хэрэн тэнүүчилж байна. Бидний хэлж заншсанаар 40 бидон тойрогтоо тараасан бөгөөд түүндээ өөрийн нэрийг бичиж, зургаа хэвлүүлсэн нь явдаг сурталчилгаа гэх тодотголыг зүүгээд байна.

Үүнийг нь харсан хүмүүс үеэ өнгөрөөсөн утгагүй арга гэж шүүмжилж байхад зарим нь өдөр тутам хэрэглэчихээр чухал бэлэг болсон байна гэж өмөөрөх ч нэгэн байна. Ямартай ч баянхонгорчууд түүний бидонаар хэсэгтээ л гангарах нь.

Цэргийн баяраар цэргийн дүрэмт хувцас өмсөн фэйсбүүкээ чимээд авсан гишүүн энэ удаад ийнхүү бидон дээр заларлаа.

Үнэн эсэх нь мэдэгдэхгүй ч ямартай ч ийм зураг сошиалаар "тэнэж" байна.

Л.ХАЛИУ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна